Зикагийн халдвартай хүүхдүүд мэндэлжээ
2016-06-17

АНУ-д зика вирусын халдвартай гурван хүүхэд мэндэлсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Хүүхдүүд аль хот, мужид төрсөн болохыг мэдээллэхээс татгалзжээ. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа ч вирусын халдварын улмаас толгой нь жижгэрсэн гэнэ. Халдвартай хүүхдүүдийг тусгаарлаж, эмчилгээ хийж эхэлсэн байна.

 

Нью Жерси хотноо энэ сарын 4-ний өдөр зика вирусын халдвартай анхны хүүхэд мэндэлсэн билээ. Нарийн шинжилгээгээр хүүхдийн тархины хөгжил зогсч, баруун нүдний өнгө нь хувирсан болохыг тогтоожээ. ДЭМБ, уг вирус сэтгэцийн өвчтэй болгохоос гадна нүдний хараанд сөргөөр нөлөөлдөг хэмээн мэдэгдсэн юм.

 

Ийнхүү АНУ-д зикагийн халдвартай дөрвөн хүүхэд мэндэллээ. Зика бүртгэгдсэн орнуудад зорчоод ирсэн 234 эхийг тусгаарлан, биеийн байдлыг нь хянаж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ugiinhee utgiig zov oruulaach ,erdemten merged hutagt huvilgaadiin tuhaid mendeljee gej bichdeg yum .yadaj nom unshij baigaach
2016-06-17