Залуусын бизнес, санаачлагыг дэмжинэ
2016-06-17

 

Залуучуудын хөгжил 2013-2017 төслийн хүрээнд өсвөр үе, залуучуудын чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөж, хөгжих орчин нөхцлийг бүрдүүлсэн 9 хөгжлийн төвийг Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Увс, Ховд аймгуудад байгууллаа. Орон нутагт залуучуудын хөгжлийн төвтэй болсоноор өсвөр үеийн хүүхэд, залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, тэдний бие бялдар, оюун ухааны хөгжилд эерэг хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой юм. Мөн хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд интернет номын санд сууж, хүссэн номоо унших, цахим ертөнцөөр чөлөөтэй аялах, хичээл даалгавраа хийх, урлаг уран сайхны төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах сургалтын танхимуудаар хүссэн цагтаа үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж  юм. Цаашид Ардчилсан нам залуучуудын эрхийн тухай шинэ хуулийг боловсруулан баталж, “Монгол залуу хүн” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Шинэ бизнес эхлэл (старт-ап), залуучуудын бизнес санаачилгыг дэмжих юм байна. 
 

эх сурвалж:  /Ардчилсан Намын сонгуулийн төв штаб/

Shuud.mn
Сонин хачин