Голын эрэг дагуу амралт, зугаалгын бүс байгуулна
2016-06-17

 

Нийслэлийн ундны цэвэр усны нөөцийг нэмэгдүүлж, хамгаалалтыг сайжруулах, нийслэлчүүдийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, дэлхийн жишигт нийцсэн амралт зугаалгын цогцолбор төвтэй болохоор ерөнхий төлөвлөлтийн дагуу ажлууд хийгдэж байна.

 

Туул, Сэлбэ, Дунд голын дагуу 18 байршилд 120 га газарт байгуулагдах амралтын бүсийг Залуучуудын чөлөөт хэсэг, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан тоглоомын талбай, урлагийн задгай талбай, сүүдрэвч, Гэр бүлийн амрах хэсэг, гэр бүлээрээ майхан барьж амрах задгай талбай, спортын талбай, сүүдрэвч, амрах сандал, худалдаа үйлчилгээний цэгүүд, Наран шарлагын хэсэг, наран шарлагын задгай талбай, авто машины нэгдсэн зогсоол, сүүдрэвч,  Бага насны хүүхдийн хэсэгт тоглоомын талбай, спортын задгай талбай, амрах талбай, сүүдрэвч гэсэн 4 чиглэлээр байгуулахаар төлөвлөжээ. Хэсэг тус бүрд худалдаа үйлчилгээний цэгүүд байгуулах бөгөөд архи согтууруулах ундаа худалдаалахгүйюм байна.  Дунд гол, Туул гол дагуух 12 га талбайг архигүй амралт, зугаалгын бүс болгон тохижуулах бөгөөд амралт зугаалгын төвүүдийг холбосон унадаг дугуйн болон гүйлтийн зам барихаар төлөвлөжээ. Мөн сагсан бөмбөг, элсний гар бөмбөг, хөлбөмбөг тоглох талбайг цогцоор нь байгуулах юм.

 

Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийн бүтээн байгуулалт хийгдсээр байна. Ирэх жилүүдэд хот суурин газрын дундуур урсдаг голуудын эргийн тохижилтын ажил хийж, иргэдийн амралт зугаалгын бүс болгон тохижуулах юм. 

 

эх сурвалж:  /Ардчилсан Намын сонгуулийн төв штаб/

Shuud.mn
Сонин хачин