Зое Салдана: Ээж болоод их уйланхай болсон
2016-06-17

“Аватар” киноны од жүжигчин Зое Салдана “Allure сэтгүүлийг чимж бас ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Холливуудын ихэнх алдартан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтонг Цагаан ордны тэргүүн болоосой хэмээн хүсч байгаа. Та улс төр хэр сонирхдог вэ. Сонгогчийн хувиар энэ эмэгтэй Ерөнхийлөгч болохыг дэмжих үү?

 

-Үнэнийг хэлэхэд, улс төрөөс зайгаа барихыг хүсдэг. Би нэг зүйлийн нөлөөнд автахаараа өөрийгөө хянахаа больдог. Хэрвээ би улс төрийг сонирхож эхэлвэл өөрийгөө алдахаас гадна өөрийн үзлээ бусдад тулгахын оролдох байх. Энэ бол миний сул тал. Би сул талаа сайн мэддэг учир улс төрөөс аль болох зайгаа барихыг оролддог. Улс төр л миний хууч занг хөдөлгөх аюултай. /инээв/ Таны асуултад их энгийнээр хариулвал яг одоо үед АНУ-ыг эмэгтэй хүн бус эрэгтэй хүн удирдах хэрэгтэй. Сонгууль болох болоогүй байна. Сонгуулийн өдөр миний бодол хэрхэн өөрчлөгдөхийг би мэдэхгүй. Тиймээс би аль нэг нэр дэвшигчийг дэмжихийг хүсэхгүй байна. Америкчууд алсын хараатай учир сонголтоо зөв хийх байх. Удирдагч хүн үнэнч байхад л хангалттай. Энэ бол миний шаардлага. Надтай ижил бодолтой олон хүн бий.

 

-АНУ-ыг эмэгтэй хүн удирдах нь хэтэрхий бэрх гэж үү. Таны бодлоор?

 

-Сайн мэдэхгүй юм. Эмэгтэй удирдагчтай улс олон бий. Эмэгтэй хүнийг Ерөнхийлөгчөөрөө сонгосон гээд л тэдгээр улс доройтсон шинж алга. Мэдэхгүй юм. Өнөөдрийн бодол маргааш өөрчлөгдөх байх.

 

-Реппер Кейни Уэст, жүжигчин Уилл Смит, дуучин Мадонна гэх мэт олон алдартан улс төрийн амьдралыг нэгэнтээ сонирхож эхэлсэн. Зарим нь бүр 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн. Хэрвээ танд боломж олдвол та сонгуульд өрсөлдөх талаар?

 

-Арнольд Шварценеггерийг амбан захирагчийн сонгуульд өрсөлдөхөд бүгд л түүнийг шоглож байсан. Тэрбээр эдгээр сөрөг зүйлийг үл тоож сонголтодоо бат зогсч нэр дэвшиж, цаашлаад ялалт байгуулсан. Эдгээр эрхмүүд нэгэнт гаргасан шийдвэртээ яг л Шварценеггер бат зогсох хэрэгтэй хэмээн зөвлөмөөр байна. Надад улстөрч болох авъяас байхгүй. Тиймээс би нэр дэвших талаар хэзээ ч ам нээхгүй гэдгээ мэдэж байна.

 

-Гэхдээ хүний амьдрал урт бас тааварлашгүй шүү дээ?

 

-Миний амнаас сонгуульд нэр дэвшинэ гэх үг гарахгүй гэдгийг би мэдэж байна.

 

-Та 2014 онд “Allure” сэтгүүлийг нүцгэн зургаараа чимж байсан?

 

-Тиймээ. Дахин би нүцгэлэхгүй ээ. Нөхөртөө амласан.

 

-Киноны үеэр найруулагч шаардвал...

 

-Шаардлагыг нь биелүүлэх л байх. /инээв/ Нөхөр минь сайн уран бүтээл золиос байхгүйгээр амжилт олддоггүй гэдгийг мэднэ.

 

-Хоёулаа хангалттай улс төрийн талаар ярилаа. Таны хөвгүүд сайн биз дээ.

 

-Тиймээ, их сайн байгаа. Эрүүл саруул өсөн торниж байгаа.

 

 

-Та ихэр хүүтэй учир илүүдэл жингээсээ тун амархан салсан. Яг л төрөөгүй мэт харагдах юм?

 

-Нэг биш хоёр хүүтэй учир ардаас нь гүйсээр байгаад дасгал хийх шаардлагагүйгээр өмнөх жиндээ орсон. Үнэхээр хөгжилтэй.

 

-Хөвгүүд тань аавыгаа бас таны арьсны өнгө, нүд бол ерөнхийдөө ээжийгээ илүү ихээр дуурайсан мэт санагддаг. Гэхдээ сайн хараагүй учир хэрхэхээ мэдэхгүй байна?

 

-Таны хэлдэг зөв. Хөвгүүд минь надтай илүү адилхан. Аавынхаа хамрыг л дуурайсан. Заримдаа нөхөр минь “Хөвгүүд минь надтай адилхан байсан бол сайхан байхгүй. Би тэдний хажууд хөрш айлын ах шиг л харагдаж байна. Бидэнд адилхан зүйл ганц ч алга” гэж хэлдэг. Цаг хугацаа өнгөрөхөд хөвгүүд минь аавынхаа нандин нандин зүйлийг дуурайх байх. Би үүнд их итгэж байгаа.

 

-Өнөөг хүртэл хөвгүүдийн зураг сонин, сэтгүүлд гараагүй?

 

-Тэд минь их сэтгэл татам. Бүгд л тэднийг хайрлахыг хүсэх байх. Бяцхан байгаа дээр нь аав, ээж нь илүү ихээр хайрлахыг хүсч байна.

 

-Ээж болоод таны амьдрал хэрхэн өөрчлөгдөв?

 

-Миний сэтгэл их уярамтгай болсон. Зураг авалттай үедээ хөвгүүдээ санаж уйлах үзэгдэл их гардаг болсон. Ээж болоод уйланхай болсон. Хөвгүүдээ унтаж байгааг хараад л уйлна. Мэдэхгүй юм өөрийнхөө энэ уярамтгай зангийн талаар тайлбарлахад бэрх байна.

 

-Таны яриаг сонсохоор олны танил, алдартай жүжигчин биш л мэт сонсогдох юм. Алдар нэр шат ахих тусам хүмүүсийн анхаарлыг татдаг. Таныг мэдэхийг хүсдэг хүмүүс бий учраас л олон нийтийн сүлжээ хүчээ авч, сэтгүүл, сонин та бүхнийг онцолдог байх?

 

-Тийм гэж үү. Сонсоход таатай байна.  

 

 

-Та нөхрөө харддаг уу. Марк Перего тун дэгжин харагддаг. Таниас гадна олон бүсгүй түүнийг нууцхан хайрладаг байх. Инстаграмын дагагчийн тоо нь таныхаас их харагдсан. Энэ бүхэн дарамт учруулдаг уу?

 

-Хардаж үзээгүй. Учир нь өөрөөсөө илүү түүнд итгэдэг. Олны танил бүсгүйгийн нөхөр байх түүнд илүү дарамттай байдаг. Дагагчийн тоо минийхээс их гэдгийг сонсоод бага зэрэг айдас төрж байна шүү. /инээв/ Би нийгмийн сүлжээг тийм ч их өргөнөөр ашигладаггүй. Менежер минь миний твиттер, инстаграм зэргийг хааяа хөтөлдөг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин