“365 үдэш”-ийг танилцуулна
2016-06-17

Гэрэл зургуудыг MPA.MN

 

“Монсудар” хэвлэлийн газар болон "Интерном" номын их дэлгүүр хамтран жил бүр “Зуныг номтой өнгөрүүлцгээе” уриатай үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Тус арга хэмжээний нээлтийн өдөрлөг энэ өдөр “Интерном” номын дэлгүүр боллоо.

 

Энэ үйл ажиллагааны гол зорилго нь хүмүүст амралтаараа ном унших, сонсох хэвшил олгох, тэрхүү хэвшлийг бий болгоход чиглүүлэх зорилготой ажээ. Энэ зун уг үйл ажиллагаа гурван үе шаттайгаар явагдах юм байна.

 

Энэ өдрүүдэд Японы төдийгүй дэлхийн пост модерн уран зохиолын гол төлөөлөгч Мүраками Харүкигийн “Өнгөгүй Тазаки Цүкүри ба түүний эргэлийн он жилүүд”, Millenium цувралын шинэ боть болох “Аалзны торонд орооцолдсон охин”, “365 үдэш”, “Бодит байдлын ид шид” зэрэг хэд хэдэн шинэ номын нээлт болох юм байна. Түүнчлэн амралтаараа унших номын багцуудыг нас, сэтгэхүйн онцлог, зориулалтаар нь ангилан уншигчдад санал болгох аж.

 

Мөн энэ сарын 18-нд Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд Үлгэрийн майхан, Гүйцээж зурцгаая, Ажиглалт хийцгээе, Хөгжим тоглоё зэрэг үйл ажиллагаанууд явагдахаас гадна Зургаар хүүхдийг хэрхэн хөгжүүлэх вэ?, Хамтдаа уншья гэх мэт эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж сургалт зохиогдох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин