Евро:2016 Англи-Уэльс
2016-06-17

 

Англи-Уэльс анх удаагаа том тэмцээнд учраа таарсан ба тоглолт маш өрсөлдөөнтэй боллоо. Английн багийн ахлагч Руни тоглолтын 43 дахь минутад эсрэг багийн тоглогчийг бөмбөг эзэмшиж байхад алдаа гаргаснаар шүүгч чөлөөт цохилт заасан. Гарет Бэйл 25 метрээс оновчтой цохилт хийж, хаалганд гоол оруулснаар Уэйлсчүүд эхний хагаст 1:0-ээр илүүрхлээ. Гарет Бэйл 1984 оноос хойш Английн хаалганд гоолдсон анхны Уэльс тоглогч болсон байна. Харин тоглолтын хоёрдугаар хагаст Р.Хожсон сэлгээ хийн Жэйми Варди болон Даниэл Старриж нарыг талбайд гарган, Х.Кэйн, Р.Стерлоинг нарыг суулгасан. Энэ сэлгээ цагаа олж Ж.Варди тэнцээний гоолыг 56 дахь минутад хийсэн юм. Шүүгчийн мэдлийн 92 дахь минутад Старриж хожлын гоолыг оруулж, англичууд хэрэгтэй гурван оноогоо авлаа. Ингэснээр Англичууд 4 оноотой болж хэсгээ тэргүүлж байгаа бөгөөд сүүлийн тоглолтоо Словак-ын шигшээ багийн эсрэг хийнэ.

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин