Үндсэн хууль зөрчсөн заалтуудыг хүчингүй болгов
2016-06-18

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэв. Уг хуралдаанаас дээрх хуулиудын Үндсэн хууль зөрчсөн заалтыг хүчингүй болгож, 04 дүгээр тогтоол гаргалаа.

 

 

Тодруулбал, Үндсэн хуульд Цэцийн гишүүнийг дахин томилоход ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй байхад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулж Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болох тухай заалтыг тусгасан нь, мөн Цэцийн гишүүн хууль зөрчсөнийг шүүхээр тогтоосон бол эгүүлэн татахаар зохицуулсан байсныг “эрх бүхий байгууллага” хууль зөрчсөн гэж үзсэн тохиолдолд эгүүлэн татах боломжтой болгон өөрчилсөн нь тус тус Цэцийн гишүүний хараат бус байдлыг баталгаажуулсан Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосон байна. 

 

Түүнчлэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Үндсэн хуулийн цэцийн зөвлөлдөх тасалгааны хуралдаан буюу зөвлөлдөөний тэмдэглэлийг нууцын зэрэгт хамааруулан хадгалах заалтыг хасч, нээлттэй хуралдаантай адилтган дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, тэмдэглэлийг бусдад хуулбарлан өгөх, хэргийн материалд ил хавсаргахаар, үүний зэрэгцээ тусгай саналтай гишүүний саналыг өөрийн хүсэлтийг нь үл харгалзан Цэцийн шийдвэрийн хамт заавал нийтэлж байх үүрэгжүүлсэн зохицуулалтыг тусгасан нь Цэцийн гишүүн зөвлөлдөх тасалгаанд маргаан бүхий асуудлаар өөрийн санал, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх боломжийг хязгаарлаж, Үндсэн хуульд заасан гишүүдийн хараат бус байдлыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж Үндсэн хууль зөрчсөн байх тул мөн хүчингүй болгов.

 

Дээрх гурван хуулийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс буюу батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт хориг тавих Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлаж, хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх, нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болох, шүүх албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэхгүй байх талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн тул хүчингүй болгон шийдвэрлэлээ.  

 

Shuud.mn
Сонин хачин
ygvgy:
цэц маань одоо л нэг шуждарга шүүх гаргаж цэц шиг ажиллаж байх шив дээ. нохой зээх даргатай их хурал гээч эргүү малнуудын шийдвэрийг хүчингүй болгосон та нарт баярлалаа
2016-06-18