З.Алтангэрэл Дорноговийн Улаанбадрах суманд ажиллалаа
2016-06-18

УИХ- ЫН 13 ДУГААР ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ ЗУНДУЙН АЛТАНГЭРЭЛ ДОРНОГОВЬ АЙМГИЙН УЛААНБАДРАХ СУМАНД АЖИЛЛАЛАА

 

З.Алтангэрэл: Алслагдсан суманд хотжилтын үндсийг  тавих хэрэгтэй

 

 

Улаанбадрах сум бол хил хязгаарт их ойр байгаа.  Дэд бүтэцчүүлэх ажил хамгийн чухал байна.  Мөн зам харгуйг тавих асуудлыг одооноос төлөвлөн улсын анхааралд хандуулах хэрэгтэй.  Өнөөдрийн байдлаар тог цахилгаан тавиад удаагүй байна. Алслагдсан суманд хотчилтын үндсийг  тавих ёстой. Ингэснээр залуучууд орон нутагтаа амьдрах таатай боломж бүрдэх юм. Нөгөөтэйгүүр малын бэлчээрийг хамгаалах хэрэгтэй. Дайран өнгөрч байгаа олон зам бий.  Хөвсгөл сум руу, Замын-Үүд рүү явж байгаа их зам байдаг. Хүмүүсийн энэ их хөдөлгөөнөөс үүдэн малын бэлчээр сүйдэх тохиолдол байна. Малчин хүмүүсийн цаашдын  амьдрах орон зайг хамгаалсан бодлого явуулах нь зүйтэй. Улаанбадрахчууд нутагтаа сайхан амьдрах боломжийг нь бүрдүүлэхийн тулд банкны хөнгөлттэй зээлийг залуус, өндөр настнуудад олгох хэрэгтэй гэж үзэж байна. Үндсэн дэд бүтэцийг нь тавиад өгвөл энэ асуудал яваандаа шийдэгдэх болно.

 

Орон нутгийн ИТХ-д нэр дэвшигч Н.Намжилсүрэн

 

Улаанбадрах сумын хувьд ард иргэдийн санаа зовоож байгаа асуудал нь байгалийн цөлжилт, уран олборлолт

 

Улаанбадрах сум 1137.1 мянган га газар нутагтай. Урд талаараа БНХАУ-тай 60 орчим км газраар хиллэдэг. Дорноговь аймгийн төв Сайншанд сумаас 136 км–т, Улаанбаатар хотоос 598 км-т байрладаг. Нийт 1500 шахам  иргэнтэй.

 

Улаанбадрах сумын хувьд ард иргэдийн санаа зовоож байгаа асуудал бол байгалийн цөлжилт, урааны асуудал гэдгийг нутгийн иргэд хэлж байсан юм. “Арева Монгол” компани цэвэр усны хамгийн их нөөцтэй газар болох “Гурван баян” орчимд  олборлолт явуулж ундны усыг бохирдуулж байна гэдгээ учирлаж байсан юм. Үүний улмаас уух усаар дамжин хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөө гарч эхэлсэн байна. Энэ тухайгаа байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус газар хэлтсүүдэд удаа дараа мэдээлсэн ч одоо хүртэл нааштай шийдэлд хүрээгүй байна. Мөн орон нутагт бүтээн байгуулалтын ажил удаашралтай, ажлын байр дутагдалтай байгаа тул орон нутгийн залуус хот газар бараадах нь их байна.

 

 

 

 

Х.Бадамгарав: Монгол Улс уул уурхайг түшиглэх бус газар тариалан, мал аж ахуй, түүх соёлоо сэргэээн улсын эдийн засгаа сайжруулах шаардлагатай. Энэ ажлыг хэргжүүлэхийн тулд тухайн салбарыг сайн мэдэх төрийн түшээд хэрэгтэй байна. Байгаль орчинд ээлтэй хөтөлбөр хэрэгжүүлэн ногоон эдийн засгийг нэмэгдүүлж,  түүх соёлоо цаашид ч сэргээх ёстой.  Хүнээс их хөдөлмөр, тэвчээр, мэдлэх ухаан, хүн чанар шаардаж байдаг энэ салбарт  Зундуйн Алтангэрэл шиг хүн хувь нэмрээ цаашид ч оруулах  хэрэгтэй.

 

 

Эх сурвалж: itime.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
З.Алтангэрэл ч Дорноговьчуудыг тэжээж байгаа гэхэд хэлсдэхгүй дээ. Энэ тахилчийн буянаар л Дорноговь Брэнд болж, олон иргэд их хутагтынхаа буяныг эдэлж байна. Сонгуулиар л Дорноговьчуудын ухааныг харья.
2016-06-19