Ю.Цэдэнбалын ойг тэмдэглэхийг эсэргүүцэж МАН-ын залуус жагсаал зохион байгуулсан уу
2016-06-19

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд АН-аас нэр дэвшиж байгаа гишүүдээ дэмжиж бүх аймгаар тойрч иргэд, сонгогчидтой уулзалт хийж байгаа билээ. Өчигдөр Увс аймагт ажиллаж, иргэдтэй уулзах үеэрээ Төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Монгол Улсын Засгийн газрын 333 дугаар тогтоолыг Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэдэд гардуулан өгсөн юм. Тус тогтоолд зааснаар, Төр нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг 2016 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлсүгэй гээд удирдан зохион байгуулах комиссыг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулан байгуулсан байна.

 

Гэтэл танхимд байсан хэсэг залуус Ю.Цэдэнбалын ойг тэмдэглэхийг эсэргүүцэж, уриа лоозон барин хашгирч УИХ-ын дарга З.Энхболдыг заналхийлж, түүний биед халдахыг завдсан байна. Уг цуглааныг Увс аймгийн 33-р тойрогт МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Чимидийн Хүрэлбаатарын төрсөн ах Чимидийн Ганболд, Увс аймгийн МАН-ын нарийн бичгийн дарга Уламбаярын Ганзориг тэргүүтэй залуучууд зохион байгуулсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Тэд Улаангом сумын 40 орчим залуучуудыг цуглуулж Бөхийн өргөөнд болж буй уулзалт руу оруулсан байна. Ингэхдээ тэднийг согтуу байсан гэдгийг уулзалтад оролцож байсан иргэд хэлж байгаа юм. 20 орчим минут танхимд орилж хашигран, доромжилж байсан тэднийг Цагдаагийн хүчээр гаргасан байна. Түүнчлэн жагсаалд оролцсон гэх залуучуудад 100 мянган төгрөг өгсөн гэх мэдээлэл гарсан ч үүнийг Цагдаагийг байгууллага үнэн эсэхийг нь тогтоохоор шалгаж байгаа гэлээ.

 

-МАН БОЛ Ю.ЦЭДЭНБАЛ АГСНЫГ ҮСИЙГ НЬ ЦАЙТАЛ ЗАРЧИХААД ЯСЫГ НЬ ЦАЙТАЛ ЗОВООСОН ЮМ-

 

Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын даяар дуурсагдах Дархан аварга Х.Баянмөнх нутгийн зон олондоо хандаж үг хэлэх үеэр ч залуучууд эсэргүүцлээ илэрхийлсээр байжээ. Тэрээр “өнөөдөр маш өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Увс аймагт хүрэлцэн ирж, Төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг гардуулан өгсөн нь Монголын ард түмний талархлыг хүлээж байна. Өнөөдөр Увс аймагт Ардчилсан нам хүчтэй байгаа гэдэг нь харагдаж байна. МАН-ын “ХОЦРОГДОЛ” болон АН-ын “ДЭВШИЛ” хоёрын хооронд тэмцэл өрнөж байна. МАН шударга бусаар өрсөлдөж байгаа нь миний ач, зээ  шиг залуучуудыг буруу зүйлд уриалан дуудаж, өөрсдийгөө хэн болохоо харуулж, бусдад таниулж байгаа хэрэг. МАН-ын бүдүүлэг бохир үйл явдлын дунд Ардчилал 26 жил хэрхэн тарчилж байгааг би харж байна. Увс аймагт МАН буюу хуучин хүчний сэнтий горилсон хэдэн хүний үйл явдал хэрхэн өрнөж байгааг бид харлаа. МАН бол Ю.Цэдэнбал агсныг үсийг нь цайтал зарчаад, ясыг нь цайтал зовоосон юм” гэжээ.

 

Ийнхүү төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг цагаатгасан тогтоолыг түүний төрсөн нутаг Увсчуудад хүлээлгэн өгөх гэсэн УИХ-ын даргын уулзалтыг аймгийн МАН-ынхан таслан зогсоохыг оролдож, эсэргүүцэл илэрхийлсэнд увсчууд ихээхэн дургүйцлээ илэрхийлсэн байна. Уулзалтад орхолцсон 1000 гаруй иргэдийн төлөөлөл "Уг нь МАН-ынхан Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолын төслөөр хамгийн их шоу хийсэн хүмүүс. Гэвч Засгийн газрын тогтоолыг гардуулах үеэр үүнийг эсэргүүцэж байгааг гайхаж байна. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Ю.Цэдэнбалын ойг тэмдэглэнэ гэж дөрвөн жил улс төр хийлээ. Одоо ингээд ойг тэмдэглэх Засгийн газрын тогтоол гарчихсан байхад үүнийг эсэргүүцэж залуучууд явуулж байгаа нь ёс зүйгүй үйлдэл болж байна" гэв.

 

Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Увсчуудын бахархал болсон хүний мэндэлсэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхгүй байна гэдэг монголд хийж байсан олон гавъяаг үгүйсгэсэнтэй адил учир эсэргүүцэх нь аргагүй шд. Алтанхуяг айсандаа гялс тэмдэглэх тогтоол гаргаа биз
2016-06-19
Сүмбээ:
МАНАН аль аль нь сайн эрх баригч, сайн сөрөг хүчин байж чадаагүйгээс л ийм асуудал үүсч байна. Адилхан бие биенийхээ харыг гайхсан намууд. МАНын оролцоо байж болох ч дан МАН бол биш байх, АНын өөрсдийх нь хүмүүс ч байгаа
2016-06-19
Зочин:
Энэ ч АН, Зи нарын пиар л байна даа. Түүнээс биш Увсчууд, Хүрэлбаатар нар Цэдэнбал агсны ойг тэмдэглэхгүй гэж тэмцэл хийнэ гэж юу байх вэ. Өөрсдөө санаачилж, зүтгэж хөөцөлдөж байж их хуралд оруулсан шүү дээ. Гэтэл Зи, Сайханбилэг нар тэмдэглэх гэж зүтгээд увсчууд, Хүрэлбаатар нар эсэргүүцээд байгаа юм бичсэн нь хэн ч итгэхээргүй зүйл байна.
2016-06-19
Сүмбээ:
Сонгууль дөхсөөр нэгнийхээ нэрийг харлуулах гэсэн санаатай хүмүүс олон байгаа учир МАНыхан ч зохион байгуулсан байх талтай. Зохион байгуулалттайгаар юу ч хийж болох цаг үе. АН ч гэсэн өөрсдийн салбар намууддаа нэр нүүр байхгүй болсон. Олон ч аймгаас З.Энхболдыг эсэргүүцсан байсан
2016-06-19
Зочин:
ENE CHI TER KHURELBAATAR DURAKIIN KHIIJI BAIGAA AJIL L DAA ,
2016-06-19
Зочин:
ENE CHI TER KHURELBAATAR DURAKIIN KHIIJI BAIGAA AJIL L DAA ,
2016-06-19