Кайли Женнер: Бидэн шиг хөдөлмөрлөвөл баян болно
2016-06-19

Реалити шоуны од Ким Кардашианы бага дүү Кайли Женнер “ELLE сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр өчигдөр өөрийн брэндийн Dead of Knight гэх хар өнгийн уруулын будгаа худалдаанд гаргажээ.

 

 

-Дахин нэг брэнд худалдаанд гаргалаа. Шинэ загвар чинь их өвөрмөц юм. Яагаад зуны энэ цагт тод өнгө бус хар өнгийн уруулын будаг худалдаанд гаргав. Зун хүмүүс хар бараан өнгө гэхээсээ цайвар өнгийн зүйлс худалдан авах их дуртай байдаг?

 

-Бусдаас өөр байхыг хүссэн юм. Хэрвээ бүсгүйчүүд та бүхэн өөр байхыг хүсч байгаа бол миний шинэ брэндийг худалдан авах хэрэгтэй. Таныг үзэсгэлэнтэй харагдуулахаас гадна давтагдашгүй нэгэн болно.

 

-Шаргал үстэй бүсгүйчүүдэд хар өнгийн гоо сайхны бүтээгдэхүүн тийм ч тохиромжтой биш. Мэдээж чи зах зээлээ сайтар судалж брэндээ худалдаанд гаргасан байх?

 

-Зах зээлийн судалгаа хийхгүйгээр бараагаа дэлгүүрт нийлүүлэх нь тэнэг хэрэг. Би брэндээ дэлхийд өрсөлдөхүйц болгохын тулд сайтар судалгаа явуулдаг. Мэдээж хэрэг энэ бүтээгдэхүүн амжилт олно гэдгийг мэдсэн учир л худалдаанд гаргахаар шийдсэн.

 

-Энэ брэндийн талаар эгч нараасаа зөвлөгөө авсан уу?

 

-Хэдий би брэндийнхээ бүх зүйлийг хариуцдаг ч эгч нарынхаа зөвлөгөөг авахгүйгээр үйлдвэрлэх, худалдаанд гаргадаггүй. Эгч нар минь үнэхээр мэдрэмжтэй бас тун дэгжин. Тэд сайн бүтээгдэхүүн гэдгийг мэддэг. Ерөнхийдөө брэндийг тун сайн мэддэг. Тиймээс би брэндээ худалдаанд гаргахдаа шууд л эгч нараасаа зөвлөгөө авдаг. Тэд үргэлж үнэнийг ярьдаг.

 

 

-Чи 18 настай. Энэ насан дээрээ өөрийн гэсэн нэрийн брэндтэй болчихлоо. Ирээдүйн төлөвлөгөө?

 

-Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бизнес хатагтай болохыг хүсч байна. Дунд сургуулиар ороход миний брэндээр нүүрээ будсан охидтой тааралдахыг хүсч байна. Холливуудын одод миний брэндээр нүүрээ будаж, хүлээн авалт, шагнал гардуулах ёслолд оролцоосой хэмээн хүсч байна. Энэ бол миний мөрөөдөл.

 

-Нэгэнт брэндээ гаргасан учир хэрвээ чи жоохон хичээвэл энэ бүхэн ажил хэрэг болох байх?

 

-Тийм ээ. Гэхдээ хүмүүс намайг Кайли Женнер гэдгээр минь хүлээн аваасай хэмээн хүсэх юм. Дэлгүүрээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь “Энэ нь Кардашианы гэр бүлийн гишүүн байна. Кардашианы дүү байна” гэдэг. Ердөө ч намайг уран бүтээлч гэдгээр минь хүлээн авахгүй байна. Энэ нийгэмд бий болоод буй хандлагыг эхний ээлжинд өөрчлөхийг хүсч зорьж байна.

 

-Кардашианы гэр бүл үнэхээр алдартай. Энэ нэр хүнд таны бараа бүтээгдэхүүний борлуулалтад хэрхэн нөлөөлдөг вэ?

 

-10 хүний 7-8 нь “Энэ нь Кардашианы дүү байна. Энэ охины юу чаддаг гэдгийг нь үзье” гэдэг. Хэзээ ч хүмүүс “Chanel” брэндийн үүсгэн байгуулагчийг гэр бүлтэй нь хольж, хутгаж худалдан авдаггүй.

 

-Гэр бүлийн чинь алдар нэр чамд хүндээр тусдаг бололтой?

 

-Гэр бүлийн минь бий болгосон нэр хүнд намайг хурдан хугацаанд танигдахад тусалсан. Хэрвээ би зүгээр л нэг айлын охин байсан бол “Кайли” брэнд ийм алдартай болох эсэхийг хэлж мэдэхгүй байна.

 

-Хэдхэн жилийн өмнө чи өсвөр насны охин байсан. Одоо чиний төрхийг харахаар эмэгтэйлэг бас дайчин харагдах юм. 18 настай охид чам шиг үнэтэй брэндээр гоёж чадахгүй мөн өөрийн нэрийн брэндээ гаргаж чадахгүй. Өөрийнхөө энэ хувь тавиландаа баярладаг биз?

 

-Манай гэр бүл хангалттай хөдөлмөрлөсөн. Тэдний ачаар би сайхан амьдарч буйгаа үгүйсгэхгүй. Гэхдээ бид мөнгө тарьдаггүй. Бид мөнгөтэй болохын төлөө нэлээн хөдөлмөрлөдөг. Хүмүүс биднийг хэтэрхий баян тансаг гэдэг. Гэхдээ та бүхэн бидэн шиг хөдөлмөрлөвөл баян болно.

 

-Аль эгчтэйгээ илүү дотно вэ?

 

-Би Кендел Женнертэй их дотно. Бид хоёрхон насны зөрүүтэй. Эгчийнхээ тусламжтай би гоо сайхны бүтээгдэхүүн гаргая гэх санааг олсон. Бид охидын дуртай Кендел, Кайли хувцасны брэндтэй. Тун амжилттай яваа.

 

-Реппер Туга та  хоёрын харилцаанд ан цав үүссэн гэх мэдээлэл гарах юм. Та хоёрыг сүйгээ цуцалсан гэх юм. Энэ талаар?

 

-Сүй тавьцгаасан минь үнэн. Гэхдээ өөр зүйлийг ярихыг хүсэхгүй байна.

 

-Тугагийн экс эхнэр танай ахтай сүй тавьсан. Гэр бүлийн тааварлашгүй амьдрал чамд хэрхэн хүндээр тусав?

 

-Ой гутам санагддаг.

 

-Нэг хэсэг Кайли/уруул аян интернэт ертөнцөд хүчээ авсан. Чамайг гоо сайхны хагалгаа хийлгэсэн мэтээр ярьцгаадаг?

 

-Өөрчлөлтөөс хэзээ ч битгий зугт.

 

-Гоо сайхны хагалгаа хийлгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү?

 

-Та бүхэн хэрхэн бодох нь надад хамаагүй. Би өөртөө үнэнч байхыг хүсч байна.

 

-Коллежийн оюутан болох талаар бодож байгаа юу?

 

-Одоогоор хаана сурахаа мэдэхгүй байна.

 

 

-Сүүлийн асуултаа чамд тавьмаар байна. Таны эцэг хүйсээ солиулж Кайтлин Женнер гэх эмэгтэй болсон. Тэрбээр эмэгтэй хүн болсныхоо нэг жилийн баяраа хүртэл тэмдэглэсэн?

 

-Түүний өөрчлөлт надад хамгийн хүндээр туссан. Гэхдээ эгч нар минь хүн ганцхан удаа амьдарна гэдгийг ойлгуулсан. Ганцхан удаа амьдрах учир хүн юу хүсч байгаагаа хийх хэрэгтэй гэсэн. Түүний өөрчлөгдөхийг сонсоод уйлж байснаа санадаг. Түүнийг одоо харахад их сэтгэл хангалуун харагддаг. Түүний жаргалтай байгааг хараад би уучилсан.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06