Гамшгаас хамгаалах сургалтын төв нээгдэнэ
2016-06-20

 

Монгол Улсад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 13 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

 

Энэ өдрийг тохиолдуулан нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, аврах ангийн цогцолбор барилгыг албан ёсоор нээнэ. Арга хэмжээ 11.30 цагт Баянгол дүүргийн  IV хороо, дунд голын хойд эрэг Алтай хотхоны баруун үзүүрт байрлах Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд болно. 

 

Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв нэгээлжиндээ 80-100 хүнд, жилд 50 000-60 000 хүнд сургалт зохион байгуулах хүчин чадалтай Монгол Улсын хэмжээнд анхны сургалтын төв болж үйл ажиллагаагаа эхлүүлж байна.  

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин