Намууд сонгуулийн асуудлаар мэдээлэл хийнэ
2016-06-20

09.50 цагт: "Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт" Төрийн ордонд эхэлнэ.


10.30 цагт: Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт эхэлнэ.


11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга доктор, профессор Н.Лүндэндорж Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монгол улсын шүүхийг цогцоор нь судалж, үнэлгээ, санал,зөвлөмж өгсөн хөндлөнгийн судалгааны дүнгээр хэвлэлийн бага хурал хийнэ.


11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Хэнтий аймгийн ИЗНН-аас нэр дэвшигчдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.


11.30 цагт: Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв нээлтээ хийнэ. /БГД-ын 4 дүгээр хороо, дунд голын хойд эрэг Алтай хотхоны баруун үзүүрт байрлах Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв/


12:00 цагт: Баянзүрх дүүргийн УИХ-ын 54, НИТХ-ын 14-р тойрогт нэр дэвшигчдийн асуудлаар  Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12:30 цагт: Сонгинохайрхан дүүргийн МАН-аас цаг үеийн асуудлаар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


15:00 цагт: Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Тоньюкукийн цогцолборт Монгол, Туркийн эрдэмтдийн Тоньюкукийн гэрэлт хөшөөнд археологийн малтлага, судалгааны ажлын нээлт болно.

Shuud.mn
Сонин хачин