”Эзэн”-ийг дагасан их нүүдэл
2016-06-20

Сонгуулийн хуулийн дагуу сонгогчдын шилжилт хөдөлгөөн зогсоод байна. Хуулийн хугацаанаас урьдаж нэр дэвшигчид өөрийн сонгогчдоо шилжүүлж авчээ. Өнгөрсөн сонгуулиар томоохон групп, компаниуд ажилчдаа амраах нэрийдлээр сонгогчийн үнэмлэхийг нь шилжүүлж, чамгүй олон санал татсан сураг бий. Энэ сонгуулиар ч энэ тактик давтагдсан байж магадгүй байна.

 

 

Нийгмийн сүлжээнд Хөвсгөл, Баянхонгор аймагт шилжин очсон сонгогчдын тоог дурдсан албан бичиг түгж байна. Хөвсгөл аймагт гэхэд нийт 3145 сонгогч шилжин очжээ. Тэдний 720 орчим нь 37 дугаар тойрогт шилжин очжээ. Харин 38 дугаар тойрогт 43, 39 дүгээр тойрогт 2400 орчим сонгогч шилжин очсон байна. Хамгийн олон хүн очсон 39 дүгээр тойрогт МАН-аас Л.Энх-Амгалан, АН-аас Б.Эрдэнэбат нар нэр дэвшиж буй. Тэгвэл 37 дугаар тойрогт МАН-аас Л.Мөнхбаатар, АН-аас П.Цагаан нарын хүмүүс өрсөлдөж байна.  Харин Хөвсгөлийн 38 дугаар тойрогт МАН-аас Ц.Даваасүрэн, АН-аас Ц.Оюунгэрэл зэрэг нэр дэвшигчид бий.

 

Тэгвэл Баянхонгор аймгийн тойргуудад 2268 сонгогч шилжин очжээ. Тэдний хамгийн олон нь буюу 1913 нь 9 дүгээр тойрогт санал өгөхөөр очсон байна. Харин тус тойрогт МАН-аас Л.Элдэв-Очир, АН-аас Х.Баттулга нар нэр дэвшиж буй. 257 сонгогч шилжин очсон 7 дугаар тойрогт МАН-аас Г.Занданшатар, АН-аас Д.Ганбат нар өрсөлдөж буй бол олимпийн аваргын нэр дэвшиж буй 8 дугаар тойрогт 98 хүн санал өгөхөөр саналаа хуудсаа шилжүүлсэн байна.

 

Энэ баримтаас гадна хотын нэг тойргийн хэсгийн хороодын шилжилт хөдөлгөөнийг сонирхлоо. Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 73 дугаар тойргийн 3, 4, 5 дугаар хэсгийн хорооноос нийт 100 хүн хөдөө орон нутаг руу сонгогчийн үнэмлэхээ шилжүүлсэн байна. Тэднээс хамгийн олон нь буюу 28 нь Увс аймаг руу шилжсэн бол Баянхонгор руу 17, Хөвсгөл рүү 15, Өвөрхангай руу 13 сонгогч явжээ. Харин тус гурван хэсгийн хороонд нийт 7 хүн шилжин ирсэн байна.

 

Эндээс харвал нийслэлийн сонгогчид орон нутгийг зорих нь ихэсчээ. Арван хоног үргэлжилсэн шилжилтийн хугацаанд багтаж, сонголтоо өөрчилсөн хүмүүсийн зарим нэг бөөгнөрөл хардлага төрүүлж, нийгмийн сүлжээ хэрэглэгчид "эзнийг дагасан их нүүдэл"-ийн талаар ч олон таамгыг дэвшүүлж байна.

 

 

В.Хэрлэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
ӨВӨӨ:
ЭРХЭМБАЯР ЯАРАН САНДРАН МЭДЭГДЭЛ ГАРГАХЫН УЧИР ЮУ ВЭ ӨӨРСДӨӨ ШИЛЖҮҮЛЖИХЭЭД МАН РУУ ЧИХЭЖ ЯАХ НЬ ВЭ ТА НАРЫН СУРСАН АРГА ШҮҮ ДЭЭ
2016-06-21
uneniig bichne:
Huvsguliin Rashaant sumand nuuj irsen 160 garui tsartsaa Dan MAH demjij irseen 20 garui oyutan bolon neg ail gehed 32 am bultei bolson baival goyo unshigdaj baina uu?
2016-06-21
uneniig uchii:
Unuudur Huvsguld yu bolj baina gej bodoj baina ai jinhene tsusgui dain bolj baina. Saya Rashaant sumand dugaaraa nuusan Enhamgalangiin zurag naasan Mashin Dan sogtuu humuus zuuluu yasan ih sogtuu hair be? Unuudur EREL hemeeh companyd 2400 tsartsaa buguud hun baihgui shuu gedgiig damjuulii. Dalduur daljignaj humuus turhirch baihaar shudargaar ursuldutsguu...
2016-06-21
Зочин:
сонгууль эхлэхээс 30 хоногийн өмнө шилжилтйг зогсоодог юм даа.худлаа бхаа
2016-06-20
зочин:
Эрдэнэбат гэж юу ч хийгээгүй мөртөө өөраө маш олон хүн шилжүүлж ирчихээд МҮТ ээр орон нутгийг минь доош нь хийгээд бгаа юи бэ Ийм тэнэгээр Хөвсгөл дутахгүй. Урьд нь ч ийм асуудал гаргаж УИХ д гарч бсан юм. Битгий сонгоорой
2016-06-20
зочин:
ийм юмаа цэгцлээчээ,
2016-06-20
Зочин:
АН МАН аль алин нь л ингэдэгшд
2016-06-20
Зочин:
ЭРЭЛ ХХК ХӨВСГӨЛД СУУРЬШСАН ГЭСЭН
2016-06-20
зочин:
ОЙЛГОМЖТОЙ БАЙНАА, ЖЕНКО ӨӨРИЙН ЦАРЦААНУУДАА ДАГУУЛААД ОЧСОН БАЙНА. ШУДАРГА БУС БАЙНА.
2016-06-20