Фракцийн эрх ашигт хүлэгдсэн төртэй, граммын эдийн засагтай улс боллоо
2016-06-20

 

УИХ-ын сонгуулийн 50 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Жадамбын Энхбаяртай ярилцлаа.

 

-АН-ын удирдлагууд ард түмний амьдрал өнгөрсөн дөрвөн жилийнхээс дордоогүй, сайжирсан гэж мэдэгдэж байгаа. Та хувьдаа ямар дүгнэлт хийж байгаа вэ?

 

-Улс орны эдийн засаг ямар байгааг мэдэхэд өнөөдөр ямарч судалгаа хэрэггүй, ард түмэн амьдралаараа мэдэрч байна. Дөрвөн жилийн өмнө эдийн засаг 17.5 хувь өсч, цалин тэтгэвэр хоёр дахин нэмэгдэж байлаа. Гэтэл өнөөдөр дөрвөн жилийн туршид ахмадынхаа тэтгэврийг дөнгөн данган 20 мянган төгрөгөөр нэмлээ. Гадаад өрийнхөө зөвхөн хүүнд жилд 970 тэрбум төгрөг төлж байна. Энэ бол хамгийн багадаа бүх ахмадын тэтгэврийг 200 гаруй мянга, төрийн албан хаагчдын цалинг 350 гаруй мянган төгрөгөөр нэмэх мөнгө. Монгол Улсын гадаад өр нэг монгол хүнд 14 сая төгрөг ногдох хэмжээнд хүртлээ огцом өслөө.  Товчхондоо Монгол Улс өнөөдөр фракцын эрх ашигт хүлэгдсэн төртэй, талхаа таллаж авдаг  граммын эдийн засагтай, цэцэрлэгт, орон сууцанд сугалаагаар оруулдаг сугалааны төрийн үйлчилгээтэй боллоо. Ийм байхад амьдрал дээрдсэн, амьдрал сайхан байна гэж хэлэх ямарч боломжгүй.

 

-Аль намын Засгийн газар нь илүү их өр тавьсан бэ гэдгээрээ маргаж байх шиг байна, бас?

 

-Энэ бол агуулгыг нуух гэсэн утгагүй маргаан. Эцсийн дүндээ энэ их өрийг монголчууд бүгдээрээ төлнө. Би хэдхэн тоо хэлье. 2008-2012 онд эрх барьсан Засгийн газар, Монголбанк хоёр нийлээд нийтдээ 665 сая долларын зээл авчээ. Харин 2012-2016 онд ажилласан АН-ын хоёр Засгийн газар нийтдээ 6 тэрбум 71 сая 900 мянган долларын зээл авсан байна. Арав дахин их мөнгө зээлсэн. Энэ их мөнгөөр юу бүтээв ээ, ямар бүтээн байгуулалт хийв ээ, зарцуулалтыг нь бодох хэрэгтэй. Лав л иргэдийнхээ орлогыг, хүүхдийн мөнгөө нэмсэнгүй, олгож байсан 21 мянган төгрөгийн тэтгэлгээ зогсоолоо, 50 гаруй мянган аж ахуй нэгж хаалгаа барилаа, дөрвөн тэрбум долларт хүрч байсан гадаад валютын нөөц нэг тэрбум болж, 1300 төгрөгтэй тэнцэж байсан доллар 2000 гараад явчихлаа. Цаасан дээрх баримтаар бол хамаг мөнгөө зам, барилга руу оруулаад дуусгасан гэдэг. 

 

-Гэхдээ зам барих нь бол зөв биз дээ? 

 

-Зам барих ёстой. Гол нь аль ч төрийн бодлогын төвд хүн нь байх ёстой. Хүнээ хаячихаад, эдийн засгаа унагаж иргэдийнхээ амьдралыг дордуулчихаад, өрт-гөө шууд нөхөхгүй зам бариад явах нь буруу бодлого. АН-ын бүлгийн дарга замын компанийн захирал байж болно л доо. Харин бүхэл бүтэн Монгол Улсын Засгийн газар замын компани шиг ажиллаж болохгүй гэж манай намын зарим хүн хэлдэг, би санал нэг байгаа. Өмнөх Засгийн газраасаа арав дахин их мөнгө зээлчихээд өнөөдөр ард түмнийхээ амьдралыг арваа байг гэхэд хоёр дахин сайжруулаагүй нь бодит үнэн. Арван дахин урт зам ч бариагүй шүү дээ. Хамгийн гол нь 4-7 хувийн өндөр хүүтэй зээлийг 5-10 жилийн маш богино хугацаатай авч байна.

 

-Эдгээр зээлийн сөрөг эрсдэл хэзээнээс эдийн засагт яг бодитой мэдрэгдэж эхлэх вэ?

 

-Мэдрэгдээд эхэлсэн. Монгол Улс өнөөдөр орлогын зургаан төгрөг тутмынхаа нэгийг зээлийн хүү, зээлийн төлбөрт өгч байна.  Ирэх 2017 онд 2 их наядыг төлөх үүрэгтэй. Тэр үед орлогынхоо гурван төгрөг болгоны нэгийг өрөндөө өгч таарна. Дэлхийн санхүүгийн гол хэвлэл Financial Times ДНБ-д эзлэх гадаад өрийн хэмжээгээр Монгол Улс дэлхийд хоёрт орж байгааг зарлалаа. Ер нь өр төлсөн, зээл төлөх мөнгөө хайсан он жилүүд биднийг хүлээж байна. Өнөөдрийнх шиг өмнөх өрөө дахин өр авч дараад яваад байж болохгүй. Энэ тухай Ерөнхий сайд асан Сү.Батболд өрийг өрөөр дарах нь архиар шараа тайлахтай адил гэж их онож хэлсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засаг өнөөдөр өрөндөө шартсан байна.  

 

-Эдийн засгийг хүндрэлд хүргэсэн гол буруутан нь хэн бэ. Бодлого баталсан УИХ хариуцлага хүлээх ёстой юу?

 

-Хэн нь юу хийсэн бэ гэдгийг ард түмэн дүгнэнэ. Буруу зүйл хийсэн нь, улс орноо буруу бодлогоор удирдсан нь хариуцлагаа хүлээх ёстой. Сонгууль бол алдаа гаргасан эрх баригчидтай улс төрийн хариуцлага тооцох боломж. Энэ сонгуулиар ард түмэн өнөөдрийн хүнд байдалд хүргэсэн эздийг олж, хүлээх хариуцлагыг нь өгч чадна гэдэгт итгэлтэй байна. Ард түмнийхээ амьдралыг дордуулсан хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Ялангуяа эдийн засгаа буруу удирдаж, улсаа өрөнд оруулсан Ерөнхий сайд, Сангийн сайд хүмүүс сонгогдох нь битгий хэл, УИХ-д нэр дэвших ёс суртахууны эрхгүй. Өнөөдрийн хүндрэлийн гол буруутан нь УИХ мөн үү гэвэл мөн. Үүн дотор УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа АН гол хариулцлагыг хүлээх ёстой. Ардчилал бол цөөнхийн эрх ашгийг хамгаалдаг гэж би хувьдаа ойлгодог. Олонхийн дарангуйллыг ардчилал гэхгүй. Бид нэг зүйлийг хатуу ойлгох ёстой. Цаашид Үндсэн хуулийн энэ бүтэц, засаглалын хэлбэрээр хол явахгүй нь тодорхой боллоо. Төрийн гурван толгой, УИХ-ын 76 гишүүн, гүйцэтгэх засаглалынхан бие биеэ харилцан хянах бус, бие биеийнхээ ажилд хэт хутгалддаг л боллоо. Энэ байдалд цэг тавьж, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, улс төрийн намуудыг шинэчилж байж урагшлахгүй бол дэвшил гарахгүй.

 

-Эрх баригчдыг өөрчлөх боломж сонгуулиар л иргэдэд олддог. Гэтэл та нар сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй гэдэг заалтыг зөрчөөд хуулиа өөрчилсөн. Эндээс сонгох, сонгогдох эрхэнд халдаж байгаа юм шиг дүр зураг харагдаад байна.

 

-УИХ үнэхээр иргэнийхээ сонгох, сонгогдох эрхэнд халдсан. Өнгөрсөн хаврын чуулганаар эрх баригчид сонгуультай холбоотой бүх хуулийг өөрт ашигтайгаар өөрчиллөө. Тойргуудыг задалж, жижиглэлээ. Дарга нарт нь нэр дэвших эрх, ялбал сайдын суудал амлах зэргээр жижиг тодотголтой намуудыг сонгуульд оролцуулахгүйгээр шахлаа. Бие даан нэр дэвшигчдийг бодитой санал хуваахаар бол нэрийг нь татуулж байна. Мандатын дээрэм цагаандаа гарсан. Манай Говь-Алтай аймаг гэхэд сонгуулийн хоёр тойрогтой байсан бол нэг болгосон. Яагаад гэсэн чинь дандаа МАН ялдаг учраас Булган, Сүхбаатар яг адилхан. МАН-д саналаа өгдөг гэдгээр Говь-Алтайн 18 сумыг нэг тойрогт багтааж, Чингис хааны нутаг гэдэг нэр дор АН-д саналаа өгнө гэж тооцоод Хэнтийд гурван сумыг нэг тойрог болголоо. Нэг мандаттай аймгууд тус бүр 57-60 мянган хүнтэй байхад АН-ын бүлгийн даргад 12 мянган сонгогчтой тойрог гаргаж өгч байх жишээтэй. Багануур дүүрэг гэхэд Багахангай, Хан-Уултайгаа тусдаа УИХ-ын нэг тойрог болдог байсан. Гэтэл Ардын намын төлөө өгдөг саналыг нь саармагжуулах зорилгоор Багануурыг дөрөв хувааж Сүхбаатар дүүрэгт нэгтгэ-лээ. Үүнийг Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрх авах гэсэн, сонгогчдын сонгох эрхэнд халдсан үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй.

 

-Одоо танаас энгийн зүйл асууя.  Таны аав Батлан хам-гаалахын сайд байсан. Та удам дамжин аавынхаа суудалд суу-сан учир энэ таны хайртай сал-бар байхаас өөр аргагүй. Таны хүүхдүүд хэдэн настай вэ, бас тан шиг цэргийн хүн болох уу?

 

-Би гурван хүүтэй. Хоёр хүү минь насанд хүрч, хоёулаа тангараг өргөж, цэргийн сургуульд суралцаж байна. Эх оронд эр цэрэг хэрэгтэй.

 

-Таныг чоно агнах дуртай гэх шүүмжлэл их бий. Бүр төрсөн нутаг Говь-Алтайдаа очиж чоно агнасан мэдээлэл маш их шүүмжлэлд өртөж байсан. Энд талаар ямар тайлбар өгөх вэ?

 

-Говь-Алтай бол Улаан номонд орсон ховор хөхтөн амьтдын өлгий нутаг. Би УИХ-ын гишүүн байх хугацаандаа Говь-Алтай аймгийг дархан цаазат бүс болгож чадсан. Харин манай нутагт чонын тоо толгой байгалийн тэнцвэрт байдлаас өсч, нэмэгдсэн. Тийм учраас Мэргэжлийн хяналтын газрынхан сийрүүлэх агнуур хийх ёстой юм байна гэдэг дүгнэлт гаргасан юм. Тэгээд чонын тоо толгойг цөөрүүлэх ажилд нутгийнхныг оролцуулж, тодорхой шагнал урамшуулал олгохоор болж, би санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Тэрнээс биш, би өөрийн биеэр оролцоогүй. Урамшуулал нь өндөр байсны учир Баянхонгор, Улаанбаатар, Ховдоос агнасан чоноо авчирсан байдаг. Энэ хүрээнд 200 чоно агнасан гэдэг тоо гарсан. Энэ бол  мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн орон нутгийн зохион байгуулсан аян. Нөгөө талаар Говь-Алтай бол миний сэтгэлд мөнхөд  уяатай явдаг нутаг минь. Тэнд би төрөөгүй ч, Алтайн хөх салхи намайг хүн болгож, өдий зэрэгтэй явахад уул их Алтай минь уулга алдан түшиж явдаг гэдэгт би итгэдэг. Аавын хэлсэнээр Алтайд минь миний сүлд хийморь оршдог учраас нутаг орныхоо нэрийг муугаар гаргахгүй, тэнд муу зүйл хийхгүй гэсэн зүрхэн тангарагтай байдаг. Тийм ч учраас би үргэлж л “Алтай тандаа зүтгэе” гэж хэлдэг.  Нутагтаа, ер нь хаана ч эх орныхоо, нутгийнхаа нэр нүүрийг улайлгах муу зүйл хийх хүмүүжил, ёс суртахуун надад байхгүй. 

 

-АСЕМ-ын үеэр 7 тэрбумаар автомашин авахыг эсэргүүцэж хоёр машинаа авахыг уриалж байсан?

 

-Өнөөдөр Улаанбаатарт тан-саг зэрэглэлийн 5000 машин байдаг. Үүнийг төрийн албан тушаалтнууд, ард түмний ярьдагаар сайд, дарга нар унадаг. Эдгээр машиныг түрээсэлж, ашиглаж болох байтал Засгийн газар 7 тэрбумаар  төлөөлөгчдөд үйлчлэх автомашин авна гэж төсөвлөж оруулж ирсэн. Энэ бол Засгийн газрын үрэлгэн бодлогын тод жишээ. Төрийн албан хаагчид гэхэд 200 гаруй жип машиныг төсвийн мөнгөөр авч унасан байдаг. Үүнийг нь ярихаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Бид машин гэж жижиг асуудал ярьдаггүй” гэдэг. Гэтэл улсын эдийн засаг, ард түмний амьдрал жижгээс эхэлдэг. Иргэн Сайханбилэг, Ерөнхий сайд Сайханбилэг хоёрын ходоодны хэмжээ ижилхэн шиг улсын болон өрхийн эдийн засагт жижиг асуудал гэж байдаггүй, бүгд адилхан ач холбогдолтой. Нэггүй мянга, нимгэнгүй зузаан гэж байдаггүй. 

 

-Та энэ сонгуульд ялна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?

 

-Би аливаад том зургаа харахыг хичээдэг. Тэр талаасаа энэ сонгуульд МАН, АН, эсвэл Энхбаяр, Болор гэхээсээ илүү ард түмэн ялах ёстой. Монголын ард түмний буян заяа их учраас эдийн засгийн болон энэ их өрийн хямарлыг зогсоох газар нь зогсоож чадна гэдэгт би итгэлтэй байна. Үүний тулд төрд тулхтай, чадвартай улстөрийн хүчин засаглаж, мэргэжлийн Засгийн газар ажиллах ёстой.

 

-Тэр нь МАН уу?

 

-Лав л АН биш гэдэг нь өнгөрсөн дөрвөн жилд хангалттай харагдлаа.   Муу хүнийг зар, зарсан хойноо өр гэдэг байх аа. Тийм л юм боллоо.

 

-МАХН тусдаа сонгуульд орж байгаа. Санал хуваагдана гэдгээс айхгүй байна уу?

 

-Улс орон дампуурч, ард түмэн баян, хоосноороо хуваагдана гэдэг бол сонгуулийн санал хуваагдахаас илүү аймшигтай. Тэрний дэргэд МАН, МАХН хоёрын асуудал хэтэрхий жижиг. Бодит байдал дээр МАН ба МАХН гэсэн хуваагдал энэ хоёр намын удирдлагад, улс төрийн дээд төвшинд л бий. Харин дундаас доош шатанд, жирийн гишүүд хуваагдаагүй. Ардын намын угшилтай хүмүүс үргэлж том зургаа харж чаддаг.

 

Эх сурвалж: Монгол Ардын Намын сонгуулын төв штаб

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АН төр барьж чадахгүй гэдгийг ард түмэн 2 ч удаа харлаа одоо бид ямар сонголт хийх нь тодорхой. Ийм арт түмнийг ажилгүй, ядуу байлгадаг нам бидэнд хэрэггүй
2016-06-20
irgen:
MAN-iig demjij bna
2016-06-20
Зочин:
MAH odoo l turd garah tsag bolson muudaj muu bolgoson,doroitoj doroi bolgosniig n zasaj zalruulah tsag n bolson. AH iihan idej uuj hansan bol zaigaa tavij ug mongol ulsaas arilj uz !
2016-06-20
Зочин:
MAH odoo l turd garah tsag bolson muudaj muu bolgoson,doroitoj doroi bolgosniig n zasaj zalruulah tsag n bolson. AH iihan idej uuj hansan bol zaigaa tavij ug mongol ulsaas arilj uz !
2016-06-20
Зочин:
MAH odoo l turd garah tsag bolson muudaj muu bolgoson,doroitoj doroi bolgosniig n zasaj zalruulah tsag n bolson. AH iihan idej uuj hansan bol zaigaa tavij ug mongol ulsaas arilj uz !
2016-06-20
MAН iig odoo songoy:
UNheer doroitoj bnshuude ard irged mn margaashinhaa l tuluu l ami argatsaaaj amidraj bn yu ard irgediig iim zuild hurgev
2016-06-20
Зочин:
МАН-г дэмжиж байнааа. АН-ын тарьсан балгыг МАН-л дарах юм даа
2016-06-20
Зочин:
Монголд болж бүтэж байгаа юм алга. Энэ Ардчилсан нам улс орныг сүйрүүлэх гэж гарч ирсан байхаа. Ард түмэн чинь талхаа хувааж авч идэж байна шдээ
2016-06-20