“Кливленд Кавальерс” баг аваргаллаа
2016-06-20

 

НБА-ын аваргын төлөө "Голдэн Стэйт Уорриорс" "Клевлэнд Кавалерс" багууд үлдээд байсан. Цувралыг 3:1-ээр "Голдэн Стэйт Уорриорс" тэргүүлж байсан билээ. Гэвч Хаан Жеймсээр ахлуулсан "Клевлэнд Кавалерс" баг 3:3 болгож цувралыг тэнцүүлж чадсан.

 

Өнөөдөр шигшээ цувралын 7 дахь тоглолт боллоо. Хоёр баг ээлжилж, тэргүүлэл авсаар шийдвэрлэх дөрөвдүгээр үе 89:89-өөр тэнцээд байв. К.Өрвингийн холын зайн шидэлт Леброн Жеймсийн торгуулийн шидэлт Клевлэнд Кавалерс хамгаалт сайн байж 93:89 харьцаатай ялалт байгууллаа.

 

Морин Цэргүүд 1978 оноос хойш эсрэг багийнхаа талбайд долоо дахь тоглолтыг хийгээд ялалт байгууллаа. НБА-ын Үндэсний лигийн 70 жилийн түүхэнд финалын тоглолтод 3:1-ийн харьцаагаар хожигдож явсан баг аваргын цом авч байсан удаагүй билээ.

 

46 жилийн түүхтэй Кливленд хотын Кавалерс баг үндэсний сагсан бөмбөгийн лигт анх удаагаа түүхийг бүтээж аваргын цомыг хүртлээ.

 

 

НБА -ын 2016 оны финалын цувралын үнэ цэнэтэй тоглогчоор Леброн Жеймс тодорсон. Тэрээр 29,7 оноо, 11,3 самбар, 8,9 о.дамжуулалт, 2,6 б.таслалт, 2,3 хаалт, 49,4 % довтолсон байна. Тус шагналыг 3 дахь удаагаа хүртлээ. Мөн финалын 7 дахь тоглолтонд трипл-дабл хийсэн түүхэн дэх 3 дахь тоглогч боллоо. /Жерри Уэст-1969, Жеймс Уорти- 1988/."

 

"Голдэн Стэйт Уорриорс" "Клевлэнд Кавалерс" 3:4

 

 

 

 

 

/VI.19/ Цуврал 7: "Клевлэнд Кавалерс" - "Голдэн Стэйт Уорриорс" 93-89  

 

 

/VI.16/ Цуврал 6: "Голдэн Стэйт Уорриорс" - "Клевлэнд Кавалерс"  101-115

 

 

/VI.13/ Цуврал 5: "Клевлэнд Кавалерс" - "Голдэн Стэйт Уорриорс"  112 -72

 

 

/VI.10/ Цуврал 4: "Голдэн Стэйт Уорриорс" - "Клевлэнд Кавалерс" 108- 97

 

 

/VI.08/ Цуврал 3: "Голдэн Стэйт Уорриорс" - "Клевлэнд Кавалерс" 90-120

 

 

/VI.05/ Цуврал 2: "Клевлэнд Кавалерс" - "Голдэн Стэйт Уорриорс"  77- 110

 

 

 

/VI.02/ Цуврал 1: "Клевлэнд Кавалерс" -"Голдэн Стэйт Уорриорс" - 89 -104

 

 

Shuud.mn
Сонин хачин