Гамшгаас хамгаалах төвийг зургаан тэрбумаар байгууллаа
2016-06-20

 

Онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэх, нийслэлийн хүн амд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг, осол тохиолдсон нөхцөлд өөрийгөө болон өрөөлийг хэрхэн авран хамгаалах талаар мэдлэг, дадлага олгох сургалт зохион байгуулах Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, аврах анги нээгдлээ. Тус төвийн барилгыг  4.1 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулжээ. Мөн 2.4 тэрбум төгрөгөөр гамшгийн эрсдлийг даван туулах, аврах эрэн хайх ажиллагаанд, сургалт сурталчилгаанд ашиглах орчин үеийн өндөр хүчин чадал бүхий техник, тоног төхөөрөмж, багажаар тоноглогджээ. 

 

Сургалт аргазүйн төвийн барилга нь эмнэлгийн анхны тусламж үзүүлэх , утаат орчны дадлага хийх, өндрөөс аврах үйл ажиллагааны танхим , номын сан , газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхим , үзвэрийн 3D бичил кино театр, Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны танхим , бага хурлын танхим , зэрэг нийт 52 өрөөтэй аж. Мөн гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулах, аврах дуудлагаар ажиллах Аврах ангитай иж бүрэн цогцолбор байгууламж юм. 

 

Сургалт арга зүйн төв нь нэг ээлжиндээ 150-200 хүнд сургалт зохион явуулах хүчин чадалтай, Монгол Улсын хэмжээнд анхны гамшгаас хамгаалах сургалтын төв болж үйл ажиллагаа явуулна. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Jinhene mongol tsereguud shuu buh yum ni saak
2016-06-21
Зочин:
Ontsgogiinhony duremt huvtsasyg solimoor yum..ungu mungu, zagvar hiits bish ee
2016-06-20