Халдлагаар 14 хүн амиа алдлаа
2016-06-21

 

Афганистаны нийслэл Кабул хотын төвд өчигдөр орон нутгийн цагаар 14.00 цагийн орчимд халдлага гарч, 14 хүн амиа алдсан талаар  “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Уг халдлагыг амиа золиослогч этгээд үйлдсэн хэмээн Кабул хотын Цагдаагийн төвөөс дамжууллаа.

 

Амиа золиослогч этгээд Балбын хамгаалалтын ажилчдын зорчиж явсан автобус руу дайран орж, өөрийгөө егүүтгэжээ.

 

Халдлагаас хагас цагийн дараа алан хядах “Талибан” бүлэглэл олон нийтийн сүлжээгээр дамжуулан Кабулын халдлагыг захиалсан болохоо мэдэгдсэн байна. Талибанчууд “Бид гадаадын компанийн хамгаалалтын ажилчдыг онилсоор байх болно” гэжээ. Энэхүү халдлагын дараа Кабул хотноо суугаа Балбын Элчин сайд тус улсад ажиллаж, амьдарч буй иргэддээ анхааруулга өгчээ. Мөн Балбын Элчин сайдын яамны хамгаалалтын алба уг халдлагатай холбогдуулан тусгай сургуулилт хийхээр болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин