Танилц: “Рио 2016”-г зорих боксчид
2016-06-21

 

Зуны XXXI олимп Бразилийн нийслэл Рео де Жанейро хотноо ирэх наймдугаар сарын 5-21-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Хүн төрөлхтөний спортын эв нэгдлийн хамгийн том баяр болох энэхүү наадамд Монгол улс түүхэндээ хамгийн олон тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох боломж бүрдээд байна. Өмнө нь “Бээжин-2008”-д 28, “Лондон-2012” олимпийн наадамд түүхэндээ хамгийн олон буюу 29 тамирчнаа оролцуулж байсан юм. Харин  энэ удаагийн зуны XXXI олимпийн их наадамд оролцох анхны эрхээ Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа 2015 онд авч байснаас хойш 34 тамирчин олимпийн эрхээ өвөртлөөд байгаа юм.

Ингээд зуны олимпод эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг цувралаар танилцуулъя. “Рио 2016”-д хүч үзэх боксчдыг анхлан танилцуулж байна.

 

Б.Чинзориг

 

 

 Өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-д “Рио-2016” олимпийн эрх олгох боксын Ази номхон далайн орнуудын бүсийн тэмцээн болсон. Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн 64 кг-д тулалдсан Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Ариг” банкны тамирчин, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг олимпийн эрх авсан юм. Тэрбээр хагас финалд мөнгөн медаль, олимпийн эрхийн  төлөө Киргизстаны Ермек Сакеновтой оноолт таарч илт давуу 3:0-ээр ялсан юм. Түүний хувьд Монголын боксын шигшээ багаас хамгийн анхны эрхийг хүртсэн.

 

Д.Отгондалай

 

 

БНХАУ-ын Чянь Ань хотноо гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 3-ны хооронд болсон  “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээнээс манай баг тамирчид хоёр дахь эрхээ авсан юм. Эрэгтэй 60 кг-д Д.Отгондалай Японы Д.Наримацүтай шийдвэрлэх тулааныг хийж, гурван үеийн турш хожин финалд шалгарсан. Улмаар тэрбээр Бразил зорих тийзээ аваад байгаа. Азийн наадмын аварга, Ази тивийн аварга ОУХМ Д.Отгондалай эхний тойрогт гоц мөргөж, Ирак, Катарын боксчинг хожин хүрэл медалийн болзол хангасан. Улмаар финалд өрсөлдөх болон олимпийн эрхийн шийдвэрлэх тулаанд Японы Д.Наримацүг 3:0-оор хожсон.

 

Б.Түвшинбат

 

 

Ази номхон далайн орнуудын боксчдод “Рио-2016” олимпийн эрх олгох тэмцээн өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-д болсон. Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн 69 кг-д Б.Түвшинбат олимпийн эрхийн төлөө Филиппиний Э.Марсиалыг 3:0-ээр ялж, “Рио-2016”- олимпийн эрх авсан юм.

 

Г.Ган-Эрдэнэ

 

 

“Рио-2016” олимпийн  наадмын эрх олгох боксын Ази номхон далайн бүсийн орнуудын тэмцээнээс Азийн аварга Д.Отгондалай, ОУХМ Б.Чинзориг нар олимпийн эрхээ авсан. Мөн эрэгтэйчүүдийн -49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ Энэтхэгийн боксчин Девендро Лаймрамтай тулалдаж 3:0-ийн харьцаатайгаар ялалт байгуулж, олимпийн эрхээ авсан юм.

 

Ийнхүү монголын боксын баг тамирчид “Рио 2016”-д оролцох дөрвөн эрх өвөртлөөд байна. Олимпийн эрх авсан Д.Отгондалай, Б.Түвшинбат, Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ нар Азербайжаны Бакуд хамтарсан бэлтгэл хийж байгаа билээ.

 

 

 Харин одоогоор 2016 оны Риогийн олимпийн эрх олгох дэлхийн сонгон шалгаруулалтын тэмцээн Азербайжаны Бакуд тав дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээний 56 кг-д “Химийн цом”-ын аварга, Чехийн Гранпри тэмцээний аварга ОУХМ Э.Цэндбаатар эхний даваанд Италийн боксчинг Д Андреа Риккардог ялсан. Өнгөрсөн шөнө 01.00 цагт ОУХМ Э.Цэндбаатар хоёр дахь тулаанаа Мексикийн Делгадо Иван Жесустай хийж 3:0-ээр /29:28, 30:27, 29:28/ яллаа. Шилдэг наймд үлдэх хариуцлагатай тулаанаа Туркийн тамирчин Гоксектэй өнөөдөр Улаанбаатарын цагаар шөнийн 12.00 цагт тулалдана. Хэрэв тэрбээр амжилт гаргаснаар манай улс “Рио 2016”-д боксын төрлөөр оролцох 5 дахь эрхээ өвөртлөх юм.

Мөн тус тэмцээний 52 кг-д Х.Энх-Амар,  75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар оролцож буйгаас бүгдээрээ шигшээ 16-д шалгараад байгаа билээ.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Mbr:
Enkh-amar, tsendbaatar nar 8-d uldsen unuudur mongoliin tsagaar 18 Tsagaas olimpiin erhiin tuluu tulaldana enkhamar 4, tsendbaatar 7 dahi tulaan t67.miniih.com oor uzeerei Amjilt
2016-06-22
Зочин:
Амжилт залуусаа
2016-06-22
Зочин:
erdene bayar say enethegt ylagdlaa
2016-06-21
Зочин:
4lee avchaasai
2016-06-21