Хятадын завь руу гал нээжээ
2016-06-21

Индонезийн Тэнгисийн цэргийнхэн Хятадын загас агнуурын завь руу гал нээсэн талаар “Синьхуа” агентлагийн мэдээллээс иш татан “CNN” агентлаг дамжууллаа. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин “Индонезийн хариуцлагагүй үйлдлийн улмаас нэг загасчин гэмтэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. Мөн гурван загасчинг саатуулсан гэх мэдээллийг хүлээн авсан” гэж мэдэгджээ. Бээжин уг үйлдлээ тайлбарлахыг Индонезийн удирдлагуудаас шаардсан байна.

 

Завь маргаантай бүс гэдэг Өмнөд Хятадын тэнгисийн Борнео эргийн Натуна арлын ойролцоо нэвтэрчээ. Индонезийн тал загасчдын завийг уг бүс нутгийг нэн даруй орхин гарахыг шаардсан гэнэ.

 

“БНХАУ-ын төрийн далбааг мандуулсан хэд хэдэн завь руу анхааруулга өгөх үүднээс агаарт хий буудсан. Харин уг үйл явдлын улмаас ганц ч хүн гэмтээгүй” талаар Индонезийн тал мэдээлжээ.

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хужаа нар давардаг байхгүй юү, одоо бүр улсын хил зөрчиж даврах нь л дэ.
2016-06-22
Зочин:
Hil zurchsun yum bol hujaag buudahad yadgiin
2016-06-21