АСЕМ: Хүнсний салбарын уулзалт үргэлжилж байна
2016-06-21

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд хоёрдох өдрөө үргэлжилж байна. 

 

Өчигдөрийн уулзалтаар Хүнсний үйлдвэрлэл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, Хоол тэжээл гэсэн гурван сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнөсөн. Энэхүү хэлэлцүүлгээс гаргасан санал, дүгнэлтийг өнөөдрийн хуралдаанаар нэгтгэн ирэх долоодугаар сарын 15-16-нд болох АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хэлэлцүүлэгт хүргүүлэх юм.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин