Хурдан морины унаач хүү архинд гүн хордож, эмнэлэгт хүргэгджээ
2016-06-21

 

Архинд гүн хордсон Н гэх 12 настай хүү Эх, хүүхдийн эрдэм шинжилгээний төвийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа талаарх мэдээлэл цацагдаж эхэллээ. Тодруулбал, хүү Ховд аймгийн Булган сумаас хичээлийн амралтаараа хурдан морь унахаар ирсэн аж.

 

Хүүгийн биеийн байдал сайжрахгүй байгаа бөгөөд архины хордлогод орсон гэх эхний дүгнэлтийг эмч нар гаргажээ. Энэ талаар тус эмнэлгийн эмч нар “Энэ сарын 18-ны өдрийн 12 цагийн орчим ухаан алдаж, таталт өгсөн, биеийн байдал маш хүнд хүү ирсэн. Хүү архи уусан байж магадгүй шинж тэмдэгтэй, амнаас нь архи үнэртэж байсан.

 

Юу идсэн уусан талаар асуухад хүүг авч ирсэн хүмүүс архи уусан байна. Хэдэн өдөр уучихаж. Хямдхан архи уусан бололтой гэж хэлсэн” хэмээн ярьсан байна. Мөн эмч нарын зүгээс шаардлагатай бүх эмчилгээг хийж байгаа ч хүүгийн бие сайжрахгүй байгаа учраас ар гэрийхнийг нь дуудуулсан байна.

 

Дашрамд дуулгахад, цагдаа нарын хийсэн шалгалтын явцад 0.5 литрийн архины шил олдсоныг шүүх эмнэлэгт хүргүүлж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас архины үйлдвэрт шалгалт хийхээр болжээ. Мөн хүүг морь унуулахаар авч ирсэн уяач нь тун ч нэр алдартай нэгэн бололтой.

 

Б.Номин

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
ooo:
bathuu biz
2016-06-21