Гомез тоглолтынхоо үеэр унажээ
2016-06-21

Дуучин Селена Гомез “Revival” аялан тоглолтынхоо хүрээнд өчигдөр Оклохама хотноо тоглолтоо хийж, фэнүүдтэйгээ уулзжээ. Уг тоглолт 2:14 цаг үргэлжилсэн байна. Дуучин бүсгүй “Kill Em With Kindness” дуугаа дуулж байхдаа тайзан дээр унажээ. Тэрбээр унах үедээ “Бурхан” хэмээн чанга хашгирчээ.

 

Бүжигчид түүнийг босоход тусласан аж. Тэрбээр фэнүүдээсээ уучлалт гуйгаад дуугаа түр зогсоожээ.

 

Дуучны хэвлэлийн төлөөлөгч “Селена унах үедээ өвдгөө бага зэрэг гэмтээсэн. Удахгүй зүгээр болно. Хүнд бэртэл биш хэмээн эмч нар мэдэгдсэн” гэж хэлсэн байна.  

 

Селена өмнө нь хэд хэдэн удаа тайзан дээр унаж, хүнд гэмтэж байжээ. Тэрбээр 2007 оны Дисней тоглолтын үеэр тайзнаас унаж, нэг долоо хоног эмнэлэгт хэвтсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин