Америкийн шүтээн охинтой болжээ
2016-06-21

 

“Америкийн шүтээн” шоуны найм дахь улирлын ялагч Крис Аллин өчигдөр охинтой болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр инстаграмдаа охиныхоо зургийг нийтэлж “Үнэхээр үзэсгэлэнтэй. Ийм сайхан бэлэгтэй болгосон хайрт эхнэртээ баярлалаа” гэж бичжээ.

 

Дуучин залуу охиндоо Росе Элизабет Аллин гэх нэрийг хайрласан байна. Росе нь түүний ээжийн нэр бол Элизабет нь эмээгийнх нь нэр гэнэ. Энэ тухайгаа дуучин “Миний эмээ, ээж бол гайхалтай хүмүүс. Би охинтой болбол заавал тэдний нэрийг өгнө хэмээн боддог байлаа” гэж ярьжээ.  

 

Аллин 2008 онд Кати О’Коннел гэх бүсгүй хуримаа хийсэн билээ. Хос хоёр настай Оливер Нэл гэх хүүтэй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин