Жагсаалын үеэр найман багш амиа алджээ
2016-06-21

 

Мексикийн Оахаса мужид багш нар болон цагдаагийн албан хаагчид хоорондоо мөргөлдсөний улмаас найман хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Амиа алдагсад бүгдээрээ багш нар гэнэ. Мөн мөргөлдөөний улмаас 100 гаруй хүн бэртэж, гэмтжээ.

 

Жагсаалын үеэр нүүрээ хар даавуугаар цонхоо халхалсан автомашинтай этгээдүүд жагсагчид рүү гал нээсэн байна.

 

Цагдаагийнхан жагсаалыг тараахын тулд даралттай ус болон нулимс асгаруулагч ашиглажээ. Багш нар Засгийн газрын хэрэгжүүлээд буй боловсрын шинэчлэл болон хүнд суртал, авлигыг эсэргүүцэж, энэ сарын 12-ны өдрөөс эхлэн тэмцэж эхэлсэн юм.

 

Уг жагсаалыг зохион байгуулсан “CNTE” хөдөлгөөний тэргүүн Рубен Нунез болон 20 хүнийг баривчилжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин