Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр АНУ-ыг зорилоо
2016-06-21

Дэлхийн шилдэг 24 тамирчин өрсөлдөх "Extreme Memory Tournament" ой тогтоолтын халз тэмцээн энэ сарын 24-26-ны хооронд АНУ-ын Сан Диего хотноо  болно. 75 000 ам.долларын шагналын сантай энэ тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн таван тамирчин оролцохоор АНУ-ыг зорилоо. 

 

 

Энэ тэмцээнд манай улс 3 дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил Т.Энхжин “Images” төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчилж манай тамирчид авсан шагналын мөнгөн дүнгээрээ хоёрт орсон юм. 

 

Багийн бүрэлдэхүүнд:

1) Багш, Дасгалжуулагч: Б.Баасандорж
2) ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан 
3) ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав
4) Их Мастер Б.Шижир-Эрдэнэ
5) ОУ-ын Мастер З.Цэцэгзул
6) ОУ-ын Мастер А.Анударь багтжээ. 

 

Тус тэмцээнд 

Герман - 7 тамирчин
Монгол - 5 тамирчин
Америк - 4 тамирчин
Англи - 3 тамирчин
Швед - 2 тамирчин
Недерланд - 1 тамирчин
Филиппин - 1 тамирчин
Хятад - 1 тамирчин оролцоно. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
zzz:
Yamar mundag um be,,,saihan umaa, ih amjilt gargaarai , Mongol harinch oluulaa sain yavj baina shdee,
2016-06-21
ӨВӨӨ:
ЭНЭ ОЮУНЫ СПОРТЫГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХЭД ИХ ГАВЬЯА БАЙГУУЛСАН ХАТАНБААТАРТ ГАВЬЯАТ ӨГӨӨЧ ЭЭ ДАЙНД ОРООГҮЙ ХҮНДБААТАР ӨГДӨГ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ
2016-06-21