Г.Байгальмаагийн уулзалтын үеэр хүн нас барсныг нууцлав
2016-06-21

 

УИХ-ын сонгуулийн Хан-Уул дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Г.Байгальмаагийн уулзалтын үеэр хүн нас баржээ. Уг уулзалт 19 дүгээр хороолол орчмын “Говь” ресторанд болсон бөгөөд хүрэлцэн ирсэн иргэд архи ууж, хоорондоо маргалдсаны улмаас 1 хүний амь нас үрэгдсэн тухай нэрээ нууцалсан эх сурвалж бидэнд мэдээлсэн юм.

 

Энэ талаар Ардчилсан намынхан маш ихээр нууцалж байгаа бөгөөд нэр дэвшигчийн сонгуулийн штабынхантай холбогдож тодруулах гэсэнч ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзлаа. Ямартай ч энэ нь сонгуулийн уулзалтын үеэр хүн нас барсан 3 дахь тохиолдол болж байна. Эхний тохиолдол нь МАН-аас нэр дэвшигч Д.Тэрбишдагва СХД-ийн иргэдтэй уулзалт хийх үеэр гарсан билээ. Хоёр дахь нь Дархан-Уул аймагт Ардчилсан намын нэр дэвшигчийн уулзалтын үеэр болсныг Ардчилсан намынхан мөн л нууцалж байгаа.

 

Г.Байгальмаагийн уулзалтын үеэр нас барсан иргэний цогцосыг Шүүхийн шинжилгээний албаны машин ирж авсан бол нэр дэвшигч Г.Байгальмаа рестораны арын хаалгаар өөрийн хүмүүсийн хамт зугтаж гарсан байна.

 

 

                                 Г.Байгальмаа "Говь" рестораны арын хаалгаар гарч байгаа нь

 

 

                                                

                        Цогцосыг авахаар ирсэн Шүүх шинжилгээний машин

 

 

Н.Гэрэл

Эх сурвалж: Сhingis.mn

Shuud.mn
Сонин хачин
zochin:
mongol emegteichuud bugd bish tegehdee jender yarij alban tushaal huutsulduj baigaa mongol emegteichuudiin unen dur turh Uyanga,Arvin,Erdenechimeg,Anujin,duuchin geh Nara,odoo ene Gochoosuren zaany ohin Baigalmaa..........geh met emiin gutamshiguud
2016-06-21
irgen:
Nuugdaj zugtaaj baigaa ni emegtei hunii zan uu,AN-n zan uu.Terbishdagva hediigeer uuriig ni muulj baisan hun baisan ch ar gerees ni uuchlalt guisan
2016-06-21
Зочин:
ih har energytei huuhen bna daa, nudend ih huiten hun yum
2016-06-21
Зочин:
Ардчилсан намынхан ийм л балагтай хүмүүс дээ
2016-06-21