“Дипломат шуудан” гэх наалт хуурамч болохыг тогтоожээ
2016-06-21

Гэрэл зургийг MPA.MN

 

Гадаад хэргийн яамнаас уламжлалт “Мэдээллийн цаг” хэвлэлийн хурлыг хийлээ. Тус хурлаар АСЕМ-ын дагалдах уулзалт болох Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтын үр дүн, Ерөнхийлөгчийн  Мьянмар улсад хийсэн айлчлал болон Украин улсын хил дээр саатуулагдсан монгол иргэний талаар мэдээллийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хийлээ.

 

Украин улсын Дьяково боомтоор Монгол Улсын хоёр иргэн “дипломат шуудан” гэх наалт бүхий найман хайрцагтай нийт 29 145 хайрцаг тамхи хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдсан тухай мэдээлэл гараад байгаа. Тус үйлдлийг Будапешт дахь Элчин Сайдын яаманд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр гэгч хийх гэж байгаад саатуулагдсан байна.

 

Энэ талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Москва дахь Монголын Элчин Сайдын яамны дипломат дугаартай машин ашиглан тамхины наймаа хийх оролдлого хийсэн мэдээлэл гарсан. Бид үүнийг тодруулж байна. Тус машин дотор тамхи байсан нь илэрсэн. Энэ наймааг хуучин худалдааны шугамаар ажиллаж байсан Д.Дөхөмбаяр гэж хүн эрхэлж явсан нь тогтоогдсон. Тэрбээр Унгарт 2004-2007 онд Будапештын Элчин Сайдын Яаманд ажиллаж байсан хүн байна. Дараа нь 2011 онд дахин томилогдон 2015 он хүртэл ажиллаад тэтгэвэртээ гарсан байгаа юм. Энэ хүн тухайн үед хэрэглэж байсан дипломат паспортоо хураалгалгүй дамын наймаа хийх гэж байгаад баригджээ. Гадаад хэргийн яамны үндсэн дипломатууд ийм асуудалд холбогдоод байдаггүй. Зарим нэг нь дипломат паспорт авсан л бол өөрийгөө би дипломат гэж бодож хоноцийн сэтгэлээр хандаж байна” хэмээв.

 

Одоогийн мэдээллээр түүнтэй хамт явсан иргэн нь Гадаад хэргийн яам болон аль нэг дипломат төлөөлөгчийн газарт ажилладаггүй нь тогтоогдсон байна. Мөн тэдний хилээр нэвтрүүлэхийг завдсан ачаанд наасан “дипломат шуудан” гэх наалт нь Монгол Улсын Гадаад хэргийн яам, хилийн чанад дахь аль ч дипломат төлөөлөгчийн газарт хэрэглэгддэггүй, хуурамч болохыг тогтоожээ.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Mongol ulsiinxaa neriig unxeer bodsongui yu.daan ch yab da
2016-06-22
Зочин:
Бондын босогсон хөрөнгө нь 1991-2012 хооронд байсан бүх ЗГгын төсвийг нийлүүснээс их мөнгө байсан. Энэ их мөнгө яагаад ард тзмэнд наалдсангүй вэ. АНы зам төсөл энэ Зууны Аймшигтай том Луйвар болсон уу. Зам барих нэрийдлээр бондын хөрөнгөний талаас илүү нь офшор дансанд орсон уу.
2016-06-22
Зочин:
1996-2000 хооронд Зика Монголын бүх үйлдвэр аж ахуйг АНы новшнуудад үнэгүй өгсөн. Энэ бол жинхэн аймшгийн луйвар байсан. мөн тэр үед АНы луйварчид зээлээ төлж чадахгүй болмогц 3-4 банк санхүүгийн газрыг хүчээр дампууруулсан. Одоо бондын зээл авчихаад Улс орныг дахин дампууруулж байна. Ер нь энэ онуудад аймшгийн луйвар явагдсан одоо сөхөж АТГр шалгуулах хэрэгтэй. МАХНы Энхбаяр АН хоёр Монголыг 1996 оноос хойш Хорлож ирлээ.
2016-06-22
Зочин:
АН Идэж чадна Эвдэлж чадна Чальчиж чадна харин ажил хий гэхээр сураггүй алга болдог нөхдүүд байна лээ. БИД ОЛУУЛАА ӨРТЭЙ БОЛЖ АНы ХЭД ОФШОРТОЙ БОЛСОН. . Дахиад 4 жил АНусдуулж чадахгүй за.
2016-06-22
Ene Zochin geed baigaa nukhur(203.123.105:
Ta yadakhdaa zuv bicheech sanaa zovmoor yum
2016-06-22
Zochin:
Ofshor danstai baikh n gemt khereg
2016-06-22
зочин:
нэг хариуцлаггүй нөхөр тамхи зөөж яваад баригдахад хүртэл улс төжүүлж нэр дэвшигчдийн нэрийг хавчуулж байхаа болимоор юм. Шудрага сонгуулиа хйимээр байна.
2016-06-22
Энэ хүнийг Цогтбаатар томилжээ:
Дөхөмбаяр гэж энэ нөхрийг 2004 онд Сү.Батболд гадаад яамны дэд сайд байхдаа Унгарт томилж, дараа нь гадаад яамны сайд болоод 2009 онд гадаад яаманд авч, Цогтбаатар 2011 онд гадаад яамны төрмйн нармйн бичгийн дарга байхдаа Унгарт бас томилсон байна. Яах аргөгүй энэ хоёр нөхрийн хулгайч байна даа. 2015 онд хугацаа нь дуусаад тэтгэвэрт гарсан дипломат гэж хэлэхэд хэцүү, зүгээр л хулгайч байна. Энэ хулгайчийн асуудлыг Сү.Батболд, Цогтбаатар 2 хариуцах ёстой болж байна даа
2016-06-22
irgen:
bitgii shaagaad bai daa
2016-06-22
зочин:
даанч тийм байхаа. баахан алдаатай бөгөөд хуучин сүлдтэй тамгатай байсныг хараад дипломат шуудан гэдэгт эргэлзсэн. from гэдгийг form, rome гэдгийг roma нтр гэж бичээд
2016-06-21
Түлдэг хүүр дээ:
Энэ балланаа. Наалт хуурамчуу жинхэнүү гэж хэн ч яриагүй байна. Танай дипломат ажилтанууд ОУ -ийн гэрээ конвенц зөрчөөд хууль бус тамхины наймаа хил дамнуулан хийгээд байна . Чи юм ойлгодог уу үгүй юү.
2016-06-21
Зочин:
Элчин сайдын яамны дипломат дугаартай машин нь бас хуурамч болсон уу?
2016-06-21
ZOCHIN:
Ulaan Udiin konsulin Lunden gedeg hun bas yalaa hil gaalinhand shalguulahgui geed bsan bidee ed bugd l hamaatai Uls ornii ner gutaasan garuud bolivol taarna
2016-06-21
ZOCHIN:
Tegnee yamar ch turshlaga baihgui baahan tanil tal ah duugeeree turiin alba iig duurgeed hariu ni ingej garch bna l daa ene chin ajiliin turshlaga gui garuud hunii hool bolj bna shuudee
2016-06-21
Kub:
Elchingiin mashinyg diplomat korpust khamaaralgui khumuus avaad yavsan gesen ug uu
2016-06-21
зочин:
Монгол Улсынхаа нэр хүндийг олон тавцанд унаглаадаа хэдэн халтар төгрөгнөөс болж
2016-06-21
Ene Zochin geed baigaa nukhur(203.123.105:
Ta yadakhdaa zuv bicheech sanaa zovmoor yum
zochin:
Khar Khovch-d 1. Diplomat shuudan nereer tamxi damlagchid ene naimaag exlvvlsen tsagaas unuudriig xyrtel xuuchny 50 mungu, 1 turgrugiin dardas xereglej irsen. 2. Diplomat labnaas chuluulugdsun bol Diplomat Passport-g xuraaj avax n Gadaad Yamny undsen vvreg. Tiimees ene bvxhnii xariuclagyg Ta l vvrex vvregtei shvv dee.
2016-06-21