Намуунаа “Ажилтай төгсөгч” болно
2016-06-21

Сургуулиа төгсөөд шууд ажлын байраар хангагдах чадах уу, ажлын байр бэлэн үү, ажилд орж чадах уу? Энэ бол сургуулиа төгсөж буй оюутнуудад тулгардаг хамгийн том асуудал. Тиймээс АН-ынхан залуусын ажлын байрыг дэмжсэн “Ажилтай төгсөгч” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Мөн гэртээ хүүхэд хардаг, удаан хугацаагаар ажил эрхлээгүй эмэгтэйчүүд, ганц бие эцэг, эхчүүдийг төрийн байгууллага, томоохон аж ажуйн нэгжүүдээс боломжит ажил үйлчилгээг туслан гүйцэтгүүлэх, нийгмийн идэвхтэй амьдралд татан оруулах, ажлын уян хатан нөхцөл бүхий “Цагийн ажил” хөтөлбөр, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” төслийг тус тус үргэлжлүүлэн төслийн хамрах хүрээг хоёр дахин нэмэгдүүлэхээр болсон байна.

 

Б.Саран 

эх сурвалж:  /Ардчилсан Намын сонгуулийн төв штаб/

Shuud.mn
Сонин хачин