Г.Байгалмаа цэргийн албан хаагчидтай уулзалт хийлээ
2016-06-21

Зэвсэгт хүчний 120-р цэргийн ангийн бие бүрэлдэхүүн, албан хаагчидтай уулзалт хийж байна

 

 

УИХ-ын сонгуулийн 56-р  тойрогт нэр  дэвшигч Гочоосүрэнгийн Байгалаа яг  одоо Зэвсэгт хүчний 120-р цэргийн ангийн бие бүрэлдэхүүн, цэргийн албан хаагчидтай уулзалт хийж байна. Уулзалтын үеэр нэр дэвшигч Г.Байгалмаа АН-ын "Монгол хүн" мөрийн хөтөлбөрт тусгагдсан зэвсэгт хүчний үндсэн чиг үүргээ биелүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг сайжруулах талаар танилцуулсан юм. Агаарын хүчнийг бэхжүүлэх, "Зэвсэгт хүчин-2030 хөгжлийн хөтөлбөр” болон "Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөр”, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах  тусгайлсан чиг үүрэг бүхий Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдлын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, цэргийн хүчний нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэхийг  онцолж байв. Мөн  тэрээр уулзалтын  дараа тус  цэргийн ангид алба хаагчдийн ар гэрийн төлөөллүүдтэй  уулзахаар цаг төлөвлөсөн байна.  

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
эх сурвалж:   /Ардчилсан Намын сонгуулийн төв штаб/
 
Shuud.mn
Сонин хачин