Улс төрийн намууд ардчиллыг гуйвуулж байна
2016-06-22

09.00 цагт: МУИС-ийн Хууль зүйн сургуулиас хамтран зохион байгуулж буй "Орос – Монгол – Хятад: 21 дүгээр зуун дахь харилцаа, хамтын ажиллагааны асуудал" Олон улсын эрдэм шинжилгээний форумын Монгол дахь салбар хуралдаан тус сургуулийн ХЗС-ийн 331 тоотод болно.


10.00 цагт: Иргэдэд боловсролын салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулах, мэдээ мэдээллээр хангах зорилготойгоор Нийслэлийн боловсролын газраас “Нээлттэй өдөрлөг”-ийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт зохион байгуулна. Утас: 70113039, 88086654, 99081944, 94016262


11.00 цагт: Ус сувгийн удирдах газраас  нээлттэй өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт зохион байгуулна.


10.00 цагт: НҮБ-ын Хүүхдийн сан болон Мобиком Корпораци хүүхэд төвтэй компанийн нийгмийн хариуцлагыг түгээн дэлгэрүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол  болно. Утас: 99112652


10.00 цагт: Уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдэд Эрдэнэс Монгол ХК, Женерал Электрик (GE) компаниуд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулна. Утас: 99000963


11.00 цагт: Сонгуулийн үеэр хэвлэлийн эрх чөлөө зөрчигдөж байгаа талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11:00 цаг: Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдлын талаар Хэвлэлийн Хүрээлэнгийн Судалгааны албанаас танилцуулна.


12:00 цагт: Улс төрийн намууд ардчилалыг гуйвуулж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ.


11:40 цагт: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн салбар амбулаторийн нээлтийн ёслолын ажиллагаа болно. Салбар амбулатори Төрийн ордны баруун талд байрлах Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгад ажиллах юм.


18.00 цагт: Х.Ариунзаяагийн "Passion" уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Bluemoon арт галлерейд нээлтээ хийнэ. Холбоо барих 89806021, 99854049

Shuud.mn
Сонин хачин