Армийнхан гэмгүй хүүг хөнөөжээ
2016-06-22

Израйлийн армийнхан алан хядагч хэмээн андууран 15 настай палестин хүүг буудан хороосон хэрэг гарчээ. Уг хэрэг Бет Ур аль тосгонд гарсан талаар тус тосгоны захирагч Абдул Карим Кассем “AFP” агентлаг ярьжээ.

 

Хүүг гэртээ байхад нь гэнэт армийнхан дайран орж, ямар ч сануулга өгөхгүйгээр буудан хороосон гэнэ. Цагдаагийн байгууллага алдаа гаргасан болохоо хүлээн зөвшөөрчээ. Тель Авив хотноо гарсан халдлагын дараа цагдаагийнхан уг халдлагад оролцсон палестинчуудыг орон даяар эрэн сурвалжлах болсон юм. Амиа алдсан хүүг Махмуд Рафат Бадра гэдэг. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүйг нутгийн захиргаанаас баталсан байна.

 

Тель Авив хотноо гарсан халдлагаар 24 хүн амиа алдсан бөгөөд палестинчууд үйлдсэн болохыг тогтоожээ. Цагдаагийнхан халдлагатай холбоотойгоор Палестины зургаан иргэнийг устгасан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zzz:
Ed nar dandaa l ingej aldag shdee, buzariin uls,,,hynii nutgiig ezelchiheed ichihgui horoono,,,
2016-06-22