З.Энхболд: Энэ цаг үеийн ажил хэрэгч шилдэг залуусын нэг
2016-06-22

 

Нэр дэвшигч Н.Мөнхдашийн хувьд бизнесийн салбарт нэр хүндтэй, хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн. Н.Мөнхдашийг би олон жилийн өмнөөс мэднэ. Намын ажлаар 1990 оноос хойш холбоотой явна. Тэрээр  олон зуун хүнтэй олон компани, олон хүн авч яваа. Гэрээ зассан ийм залуусаа АН төрөө засах цаг нь болсон гэж үзээд нэр дэвшүүлж байна. Дархан хотод төрсөн хүмүүсээс эхнийх нь УИХ-д нэр дэвших хэмжээнд хүрчээ. Үүнээс өмнө УИХ-д Дарханыг төлөөлж байсан хүмүүс аль нэг аймгаас ирж Дарханд суурьшсан хүмүүс байсан. Өрсөлдөгчдийнх нь хувьд нутгаасаа гарч олон жил болж яваад нэр дэвшиж буй хүмүүс юм.  АН-ын мөрийн хөтөлбөрт Дархан хотыг стратегийн чөлөөт бүс гэдэг ангилалаар оруулсан. Алтанбулаг,  Замын үүд шиг чөлөөт бүс биш. Гэхдээ АН-ын мөрийн хөтөлбөрийн энэ санааг Дарханы АН-ын дарга Н.Мөнхдаш оруулсан. Ямар учиртайг асуухад “Аж үйлдвэржилтийн тухай ярихад Дархан хот бол тэргүүнд байна. Тийм учраас би аж үйлдвэрийн чөлөөт бүс, стратегийн чөлөөт бүс, ложистиийн чөлөөт бүс болгох зорилготой юмаа” гэж хэлсэн. Н.Мөнхдашийг сонгох юм бол эдгээр бүх ажлууд энэ төслийг анх санаачилсан хүний санаагаар ажил хэрэг болох юм. Түүнээс гадна аж үйлдвэржилтийг мэргэжилтэй боловсон хүчин авч явна. Дархан бол хамгийн их аж үйлдвэржсэн, хүн амынхаа тоогоор улсдаа эхний гуравт ордог. Тиймээс бид Япон руу 100.000 дадлагажигч бэлтгэх хөтөлбөрийнхаа дагуу Дарханаас олон мянган залуусыг хамруулж явуулна. Дарханы иргэд сонгогчид та бүхэн Н.Мөнхдашийг дэмжээрэй.

 

Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа: Би Мөнхдашийн тухайд их өндөр сэтгэгдэлтэй явдаг

 

Ардчилсан нам бол 2012-2020 он хүртэл 8 жилийн хөтөлбөртэй нам. 2012 онд дэвшүүлсэн хөтөлбөрөө 2016 он хүртэл хэрэгжүүлсэн. Бодлогоо цааш нь үргэлжлүүлэхийн тулд АН-ыг заавал сонгох хэрэгтэй байгаа юм. Өнгөрсөн энэ хугацаанд асар их бүтээн байгуулалтуудыг хийсэн. Ер нь Ардчилсан нам бол бүтээн байгуулагч нам, санаачлагатай, алсын хардаг нам. Тэр утгаараа АН-аа дахиад сонгочих юм бол 2020 он гэхэд Монгол улс болоод Дархан-Уул аймаг хөгжлийн гарцаа олно гэж үзэж байгаа. Тийм ч учраас төр, нийгмийн зүтгэлтэн Р.Бурмаа, Н.Сономпил, Монголын нэртэй бизнесмэн, Дарханы АН-ын дарга Н.Мөнхдаш нарыг дэвшүүлсэн. Би Н.Мөнхдашийн тухайд их өндөр сэтгэгдэлтэй явдаг. Намайг эрүүл мэндийн сайд байхад маш хүнд хэцүү үед Дарханы нэгдсэн эмнэлэгт 2 тоноглогдсон автомашин хандивлаж байсан. Мөн төрөх эхчүүдийн өрөөг засаж тохижуулж өгч байлаа. Ийм сэтгэлтэй улсууд л хэрэгтэй. Төрийн бодлогогыг тодорхойлоход өөрийн гэсэн сэтгэлээр монгол түмнийхээ төлөө ажиллаж чадна. Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшиж буй 3, ИТХ-д нэр дэвшиж буй 33 энэ 34 хүнийг сонгочих юм бол Дарханы ирээдүй нь тов тодорхой болно гэдгийг хэлье.

 

Хөдөлмөрийн баатар, МУ-ын Гавьяат тамирчин Д.Дагвадорж: Н.Мөнхдаш бол “мужик”

 

Н.Мөнхдаш нэр дэвшигчийн хувьд эр хүнд байх оросоор бол “мужик” гэж хэлдэг тийм чанар байдаг. Ер нь бол бурууд хатуу, зөвд зөөлөн хүн. Тийм учраас аливаа зүйлийг шийдэхдээ цагийг нь олж зөв шийддэг болов уу гэж бодож байна. Н.Мөнхдаш Дарханы АН-ын дарга, хийж бүтээсэн ажил нь ил байна. Дарханы унаган хүү. Дарханаа гэж бодож явдаг. Дархандаа бизнесээ хийдэг. Олон айлыг тэжээж явдаг хүн. Тиймэээс УИХ-д төлөөлөл болж Дархан хотынхоо хөгжлийн төлөө ихийг хийх байхаа гэж боддог. Дарханчууд мэргэн сонголт хийж Мөнхдашийгаа дэмжээрэй гэж хүсч байна. Тиймээс би дахиад хэлье, нутгийн унаган хүү нутгаа хөгжүүлэх тал дээр нэлээд юм бодож байгаа. Их ирээдүйтэй залуу. Дарханчуудтайгаа үргэлж хамт байдаг ийм хүнээ дэмжээрэй гэж хүсмээр байна даа.

 

 

Эх сурвалж: itime.mn /Ардчилсан Намын сонгуулийн төв штаб/

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Z dandaa hogii yum hiij yavhiin bas duguigaa olood zurgaa avhuulchihaj ee
2016-06-24
Зочин:
......
2016-06-23
Zochin:
Ediin zasagiin hyamraliin ued chadvartai ediin zasagch nar heregtei bhaa. Monhdash shig hun ooriin tohirson hiij chadah salbar deeree ochson ni deer bhaa
2016-06-23
Нэргүй:
Мөнхдашийг дэмжихгүй ээ
2016-06-23