Хувьцааны мөнгөөрөө архидсан гэр бүл амиа алджээ
2016-06-22

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд уржигдар зам тээврийн ноцтой осол гарчээ. Сумын байгаль хамгаа­лагч залуу согтуугаар авто­машин жолоодож яваад нэг гэр бүлийн аминд хүрсэн байна. Хохирогчид ч согтуу байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр хохирогчид хувьцааны 100 мянган төгрөгөө аваад хэсэг хүмүүстэй архидан согтуурчээ. Уржигдар шөнө тэд архи нэмж худалдаж авахаар дэлгүүр орох замдаа автомашинд дайруулсан байна. Эхнэр, нөхөр хоёрын нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь эмнэлэгт хүргэгдээд өөд болжээ. Хохирогчид гурван хүүхэдтэй байжээ. Одоогоор хэрэгтнийг цагдан хориод байгаа гэнэ. Орон нутагт архи худалдаалах цэгүүд хяналтгүй, замбараагаа алдсанаас архинаас үүдэлтэй гэмт хэргийн гаралт нэмэгдсээр байгаа талаар албаны эх сурвалж онцлов. Архинаас үүдэлтэй хэргийн нэг тохиолдол Алтанбулагийнх болж байна.

 

Б.ЗАЯА

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Shuud.mn
Сонин хачин
mgl:
yo yo eniig bichsen hun eruul u???? Arhi uusan hun dairsan mashinii joloochiin buruu bish uu?
2016-06-22
zzz:
Hend ch hereggui, zasrahgui arhichid yhej l baig
2016-06-22
d:
Odoo bailtalaa arhi uugaad uheheer hurtel zasagruu chihdeg boloh nuu? Uhamsar doroi hui negdel baisan ch arhia uugaad uhne bez
2016-06-22
zochin:
Eh ornoo zarj uuhaar tegdeg yum.
2016-06-22
Зочин:
KHUWI KHUNII UKHAMSRYN ASUUDAL . ARKHID GEJI KHUWITSAAG NI AWCH BAIGAA BISH , AMIDRAL AKHUIDAA NEMER BOLGO GEJI BAIGAA SHUU DEE . YUM UZEEGUY YUM SHIG UKHER ZAN GARGAWAL ARGAGUY SHUU DEE
2016-06-22
124578963:
2008-2012 онд тараасан тэр и х мөнгөөр Монголчууд бидэнд юу үлдсэн бэ. Иймэрхүү хар үйлдлүүд л их үлдсэн байх
2016-06-22
12457896:
Тэгвэл 2008-2012 онд тараасан 1,5 болон 1,0 сая, гэр бүлийн 0,5 сая, хүн бүрийн 20,0 мянгаар чин маш их хүн архидсан байхнаа, тэгээд хэд нь цаашаа харсан юм бол.
2016-06-22