Маргааш гурван байнгын хороо хуралдана
2016-06-22

 

УИХ-ын даргын чуулганыг завсарлуулсан захирамжийн хугацаа энэ сарын 23 буюу энэ долоо хоногийн пүрэв гаригт дуусна. Ирэх баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаан хуралдана.

 

Энэ дагуу УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргажээ. Маргааш УИХ дахь гурван байнгын хороо хуралдах хуваарь гарсан байна.

 

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

 

​2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

 

  • Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

 

  • Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

 

  • Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

 

  • Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

 

  • Бусад.

 

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

 

  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийнэ.

 

Shuud.mn
Сонин хачин