Ломбарданд хяналт тавих журам баталлаа
2016-06-23

Улаанбаатар хотын цагдаагийн газрын мэдээлж байгаагаар  гэмт хэргийн замаар алдагдсан эд зүйлс нь ихэвчлэн ломбард, ченж, зах, худалдааны төв зэрэг газруудаар дамжиж, зарагддаг болох нь тогтоогдсон байна.  Манай улсад мөнгө санхүү, зээлийн үйл ажиллагаа явуулдаг гурван субъект байгаагаас арилжааны банкуудыг Монгол банкнаас, банк бус санхүүгийн байгууллагыг Санхүүгийн зохицуулах хорооноос хянадаг бол барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагыг хянах эрх бүхий байгууллага тодорхойгүй зөвхөн Монгол улсын Иргэний хуулийн 286 дугаар зүйл, “Барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлага MNS5274-2003 стандарт” зэрэг хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа нь зохицуулагдаж  иржээ.



Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ыг баталлаа.



Журмаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн өмчлөх эрх болон барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор барьцааны мэдээллийн цахим бүртгэлийг бий болгох, бүртгэх, бүртгэгдсэн мэдээлэлд нэвтрэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.



Журам батлагдсанаар барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж нь гэрээт харуул хамгаалалтын албатай хамтран ажиллах, дохиоллын системтэй болсноор аюулгүй байдал хангагдана. Мөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж нь нэгдсэн сан бүхий эд зүйлийн бүртгэл судалгаа хийснээр, гэмт хэрэг зөрчил, осол, гамшиг, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүсч болох эрсдлийн хохирлыг бодитой тогтоох, өөрсдийн болон үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хангах боломжтой болох төдийгүй гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлс нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжид барьцаанд тавигдсан эсэхэд хяналт тавьж, гэмт этгээдийг олж тогтоох боломжтой болно гэж үзэж байна. Журмыг бүрэн эхээр нь Хавсралт хэсгээс татаж үзнэ үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
yuch bicheed bgan yum yugaach yariad bdin
2016-06-23
Зочин:
yuch bicheed bgan yum yugaach yariad bdin
2016-06-23
Зочин:
yuch bicheed bgan yum yugaach yariad bdin
2016-06-23
Зочин:
yuuch oilgosongvi
2016-06-23
dd:
Хавсралт нь хаана байгаа юм бэ?
2016-06-23
zaluu:
orooson eemeg hurtel bichih ymuu boon ydargaatai ajil ym bishuuu.irgediin ymar ed hongotei gedgiig bas burtguuleh ymuu erooso ain oilgosongui.
2016-06-23
bi:
Yu ch oilgosongui
2016-06-23