Монгол Солонгосын зураачид өрсөлдөнө
2016-06-23

 

Монголын Урчуудын Эвлэл, Монголын Уран Зургийн Галерей,  Солонгос улсын Тэжон хот дахь олон улсын соёл урлагийн харилцааны төвөөс хамтран зохион байгуулдаг "Exhibition of Young Mongolian Artists” үзэсгэлэн 8 дахь жилдээ дэлгэгдэх гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Солонгосын 60 уран бүтээлч оролцох ажээ.

 

Үзэсгэлэнд оролцох уран бүтээлчид уран зураг, зураасан зураг, уран баримал, холимог техникийн 5 төрлөөр гран при, тэргүүн, тусгай байрын төлөө өрсөлдөхөөр бүтээлээ ирүүлжээ. Гран При шагналтан ивээн тэтгэгч ноён Гиль Ён Хуаны ивээн тэтгэлэг болох солилцооны хөтөлбөрөөр солонгос улсад 3 сарын турш суралцахын зэрэгцээ тус улсад өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргах юм байна. Шагналын эзнийг энэ сарын 24-ний 16.00 цагаас Монголын Уран Зургийн Галерейд тодруулна.

 

Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог нь өмнөх жилийн ялагчийн тайлан хэлэлцүүлэг болон солонгос уран бүтээлчдийн бүтээлийн танилцуулгыг нээлтийн өдөр хийж байхаар өөрчлөлт оруулжээ. Мөн үзэсгэлэнд ирүүлсэн 200 гаруй бүтээлийг энэ сарын 24-30-ныг дуустал Монголын уран зургийн галерейд олны хүртээл болгох аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
undesnii zurag n hytdiig duuriasan ooriin yum gej bainuu
2016-06-23
Зочин:
solongos zuraachid mundag gej sonsoogui yum baina. zuraach baih n baidag bahnee ziluul yamar oligtoi yum baiv gej dandaa busdaas huulsan l yum baigaa
2016-06-23