Дархандаа нэр хүндтэй олны танил эрхмүүд ийн хариулж байна
2016-06-23

УИХ-н 44-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Намсрайн Мөнхдашийг яагаад сонгох ёстой вэ? гэсэн асуултад Дархандаа нэр хүндтэй олны танил эрхмүүд ийн хариулж байна.

 

Чойжилсүрэнгийн Дамдиндорж /хоккейн спортын ууган мастер /

 

Танигдсан хүнээ л дэмжие

 

Хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй хүмүүс холоос Дарханд ирээд баахан хоосон амлаад гарчихдаг. Гарсан хойноо бидний төлөө юу ч хийдэггүй. Ахиж ирдэггүй алга болчихдог гашуун туршлага бий. Н.Мөнхдаш Ахмадуудаа дэмжиж явдагт үргэлж талархаж явдаг. Төрөлх нутгаа хөгжүүлье гэсэн зөв сэтгэлтэй.

 

Дарханы  унаган хүү их зүйл хийж бүтээсэн Н.Мөнхдашийг дэмжиж байна 

 

 

Гомбын Болд /сагсан бөмбөгийн ахмад тамирчин спортын мастер /

 

Төрд бэлтгэгдсэн залуу

 

Дархандаа олигтой  юм хийгээгүй байж сонгууль болохоор Дарханы хүүхэд гэж гарч ирж байгаа нэр дэвшигч олон байна.Тэгэхээр нутгаа гэх сэтгэлтэй бодитой юм хийж байгаа хүн бол Н.Мөнхдаш. Хэлсэнээ биелүүлдэг, итгэл даах чадвартай бизнесийн туршлагатай төрд гарахаар бэлтгэгдсэн хүн хэрэгтэй байна. Яг тийм хүмүүсийн бол Н.Мөнхдаш гэж боддог.

 

 

 

Лүндэгийн Саадай “Нью Анхаарал дент” ХХК –ны захирал , шүдний их эмч

 

Ээжийгээ дуурайвал их л сайн хүн байх учиртай

 

Ээж нь бол их найрсаг уриалгахан, сайхан зантай хүн. Олон сайхан хөвгүүд төрүүлж өсгөсөн. Хөвгүүд нь бүгд сайн сайхан явна. Мөнхдашийн ээжтэй нь цуг ажиллаж байсны хувьд  багаас нь мэднэ. Эднийхэн их хөдөлмөрч бүтээлч хүмүүс гэж боддог. Сэтгэл хандлага нь Дархандаа байдаг цаашид их юм хийж бүтээх хүмүүсийг дэмжиж байна. Зөв сонголт хийе.

 

 

 

 

Жамжаа Дашдаваа “Монгол Даатгал “ХХК-ны Дархан салбарын захиралаар 37 жил ажиллсан Алтан гадас , Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Санхүү Банкны Тэргүүний Ажилтан

 

Бизнес гэдэг барьцгүй, эрсдэл ихтэй. Хар борыг үзэж хат суусан хүн

 

Би өөрөө санхүү эд материалын эрсдэлд орсон хүмүүст тусалж даатгалын нөхөн төлбөр олгож явсан хүний хувьд Н.Мөнхдаш олонд харагдсан, зовсон ядарсан хүнд тусламж үзүүлж байдаг зан чанарыг  нь их үнэлж явдаг. Мөнхдаш УИХ-д гарахад Дарханд их юм хийж өөрийн хөрөнгөөр  сууриа тавьсан, өөрийгөө болоод гэр орноо зассан төр түшихэд бэлтгэгдсэн хүн. Багаас бизнес хийж өнөөг хүрэхдээ унаж босож, уруудаж дэвжиж гээд бизнес өөрөө амаргүй ч энэ бүхнийг даван туулж өнөөдрийн өндөрлөгт хүрч чадсанд нь бахархмаар. Цаашид Дарханы хөгжлийн төлөө ажиллаж чадах шударга, авлигад өртөөгүй төрийн хөрөнгөнөөс  аваагүй нэр цэвэр, мөр бүтэн хүнийг дэвшүүлэх нь зөв сонголт болно.

 

Лувсандоржийн Ваанжил ахмад багш /АБТА,БТСТА сагсан бөмбөг, хөнгөн атлетикийн спортын мастер/

 

Нутаг орноо, хүн ардаа  гэх элэгтэй хүн хэрэгтэй

 

Дарханаас санал аваад хоосон амлаад явах хүн хэрэггүй, эргээд Дархандаа юм хийж чадах сэтгэлтэй Н.Мөнхдаш шиг хүн хэрэгтэй. Тиймээс Мөнхдашийгаа дэмжиж байна. Олон хүн надтай санал нийлэх байх аа. Их ирээдүйтэй залуу гэж боддог. Яг л ид хийж бүтээдэг насан дээрээ явж байна. Тиймээс бүтээлч залуугаа дэмжиж байна.

 

Эх сурвалж: itime.mn /Ардчилсан Намын сонгуулийн төв штаб/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Улс төрийн үзэл баримтлалын хувьд аль нэг намыг дэмжээд байдаггүй, бас эсэргүүцээд байдаггүй, төвийг сахидаг сонгогчид 2012 онд АН-д саналаа илүү өгснөөс АН ялалт байгуулсан. Харин одоо тийм биш болсон. АН-д АН-ын гишүүд нь л санал өгөх байх.
2016-06-23
Зочин:
2000 онд Монголыг элгээр нь хэвтүүлсэн АНы хулгайч дээрэмчидийн толгойг МАХНы Энхбаяр илээд л явуулсан. МАНы нөхдүүдэд Анхааруулхад энэ удаад тийм юм байхгүй шүү. Хэрвээ АНы новшнууд ялгүй үлдвэл МАН ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧДИЙН ХАМСААТАН болж харагдана шүү. Бонд идсэн БООХОЙнууд шоронд суух нь шудрага ёсонд нийцнэ, ард түмний санаанд бүүр их нийцнэ!!! Хууль бусаар офшорд явсан мөнгийг авчрах бодлого байна уу МАНыхаан?
2016-06-23