З.Алтангэрэл Замын-Үүдэд ажиллан иргэд, сонгогчидтой уулзаж байна
2016-06-23

УИХ-ын 13 дугаар тойргоос нэр дэвшиж байгаа Зундуйн Алтангэрэл Замын-Үүдэд ажиллан иргэд, сонгогчидтой уулзаж байна.

 

 

З.Алтангэрэл: Дорноговь аймгийн үнэт өв дурсгал Монгол төдийгүй Дэлхийн түүх соёлын гайхамшигт  өв соёл юм.

 

Ноён хутагтын өв, үе дамжсан түүхээс товч дурьдвал,  Ноён хутагт 1856 онд 53 настайдаа таалал төгссөний дараахан нь Манжийн хааны цэргүүд Галбын уулын гурван хийдэд байсан хутагтын өв хөрөнгийг устгахаар ирсэн. Хутагтын шавь нар багшийнхаа өвийг устгуулахгүйн төлөө тэмцэлд боссон бөгөөд Манжийн их цэргийн эсрэг оюуны зэвсгээр тэмцэн Ноён хутагтын эд зүйлсийг авч үлдэж чадасан юм. Хутагт амьд ахуй цагтаа отгон шавь Балчин Чойжинг  тахилч хэмээн нэрлэсэн байдаг. Тахилч хэмээгч нь Хутагтын өв хөрөнгийг харж хандаж, хамгаалж суух үүрэгтэй. Балчин Чойжин тахилч хүү Ган-Очиртоо, Ган-Очир хүү Нариадаа, Нариа нь хүү Онгоодоо, Онгоо хүү Гомбодоо, Гомбо нь хүү Түдэвтээ гээд Ноён хутагтын 1500 авдар өв хөрөнгө үеэс үед дамжин найдвартай хадгалагдсаар цагийн урсгалыг туулж 1938 онтой золгосон түүхтэй.

 

Социалист систем нь шашин, ёс заншлаа үгүйсгэж, ард олныг хэлмэгдүүлж эхэлсэн тэр 1938 онд тахилч Г.Түдэв хутагтын өвөөс шөнөд нэг авдрыг үүрч, хол аваачин голын сайр дагуу булж, өөрийн чадах хэмжээгээр үүрж дүүрч, өнөөг хүртэл үлдээж чадсан нь 64 авдар,үүний дотор хутагтын чандарласан шарил ч багтсан. Энэхүү хариуцлагатай үүргийг би үргэлжлүүлэн өвлөн 1990 оны ардчилалтай золгон түүхийн үнэт зүйлсийг олон нийтэд дэлгэн үзүүлэх боломжтой болсон. Өнөөг хүртэл Ноён хутагтын  өвийг монголд төдийгүй дэлхийд танилахаар зорьж байна. Өнөөдөр монголчууд уул уурхайг түшиглэхээс гадна түүх соёлоо сэргээж байх ёстой. Түүх соёлын үнэт зүйлсийг хадгалан хамгаалаж явах тэр бүх хугацаанд бэрхшээл цөөнгүй тулгарч байсан. Тухайлбал, түүх дурсгалын өв соёлтой газар нутгийг тусгай хамгаалалтанд авах ёстой. Үүний тулд ИТХ-д удаа дараа сонгогдон ажиллаж өөрийн саналаа холбогдох газруудад  хүргүүлэн цөөнгүй газар нутгийг тусгай хамгаалалтанд авч чадсан. Энэ ажил хэргийг цааш үлгэлжлүүлэхэд шийдвэр гаргах түвшинд хүрэх хэрэгцээ шаардлага байгаа тул УИХ-д нэр дэвшиж байна. 

 

Жинхэнэ Монгол шүлгийг үнэртүүлж

Жижигхэн зүггүй тархийг Монгол болгож явна

Жил сарын уртад хүний ч болчихож магадгүй

Жаахан бор толгодоо цусанд нь шингээж явна.

 

Зундуйн Алтангэрэлийг зөв бодолтой, шударга, түүх соёл, газар нутгаа хамгаалж чаддаг  “Нэр цэвэр”  хүн гэж үнэлэн Замын-Үүдийн сонгогч олон дэмжиж байна.

 

УИХ-ын 13 дугаар тойргоос нэр дэвшиж байгаа Зундуйн Алтангэрэлийн Замын-Үүдэд  хийсэн уулзалтын үеэр  иргэд, сонгогчид өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Уулзалтанд нутгийн иргэд Зундуйн Алтангэрэлийг зөв бодолтой, шударга, түүх соёл, газар нутгаа хамгаалж чаддаг “Нэр цэвэр” хүн гэж үнэлэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.

 

Д.Эрдэнэбат: Манай аймгаас нэр дэвшиж байсан зарим төрийн албан тушаалтнууд нутаг орныхоо төлөө төдийлөн санаачлагатай ажиллаагүй. З.Алтангэрэлийг хүнийх нь хувьд дэмжиж байна. Хэрэв та УИХ-д сонгогдон гарвал орон нутагт АН-ын үйл ажиллагааг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай.

 

 

 

 

Н.Батдорж: Монголчууд өнөөдөр уул усаа ухаад ашиг олохгүй гэдгийг мэдсэн энэ цаг мөчид Зундуйн Алтангэрэл  нэр дэвшиж байгаад баярлаж байна. Газрын баялаг бол шавхагддаг. Харин байгаль бол барагдашгүй баялаг. Аялал жуулчлалыг хөгжүүлэн Дорноговь аймагт баялаг бүтээж яваа  Зундуй Алтангэрэлийг Замын-Үүдийн сонгогч олон дэмжиж байна.

 

 

 

 Ч.Гантөмөр: АН-аас Оюутан залуусын ажлын байрыг дэмжсэн “Ажилтай төгсөгч”  хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлвөлсөн байна. Залуус бид энэ хөтөлбөрийг дэмжиж  байна. Зундуйн Алтангэрэлийн хийж хэрэгжүүлсэн ажлын хүрээнд манай аймагт ирж байгаа гадаад дотоодын жуулчдын тоо нэмэгдсээр байна. Улмаар оюутан залуус орлоготой болохоос гадна гадаад хэлний мэдлэгээ сайжруулан, аймаг орон нутгаа илүү сайн мэддэг болж байна. Тиймээс УИХ-д нэр дэвшиж байгаа Зундуйн Алтангэрэлийг залуус бид дэмжиж байна.

 

 

Л.Сорогдондагва: Ардчилсан намаас ахмад настнуудыг дэмжсэн олон ажлуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Тухайлбал, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” энэ хөтөлбөр хэрэгжвэл бид ажил хийх боломжтой болно. Зундуйн Алтангэрэл түүх соёлоо хамгаалж яваа. Түүний хийсэн бүтээсэн ажлаар бахархаж байна. Өнөө цагт ийм хүмүүс ховор байгаа. Түүнийг УИХ-д гарган Дорноговь аймагт хийсэн ажлыг нь  улсын хэмжээнд өрөгжүүлэх хэрэгтэй.

 

 

 

 

 

 

Эх сурвалж: itime.mn /Ардчилсан Намын сонгуулийн төв штаб/

Shuud.mn
Сонин хачин