Британичууд ЕХ-оос гарахаа шийдэж байна
2016-06-23

Их Британи улс Европын холбооноос гарах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж эхэллээ. Иргэдийн санал авах 322 төв өнөөдөр 7.00 цагт нээгдэж,  22.00 цагт хаалгаа барих юм. “46,499,537 иргэн саналаа өгнө” хэмээн албаны хүн мэдээлжээ.

 

Бүх нийтийн санал асуулга будлиангүй, цэвэр явагдаж буйг хэвлэлийнхэн болон олон улсын ажиглагчид тогтоох гэнэ.

 

Саналын хуудас дээр “Умар Ирланд, Их Британийн нэгдсэн вант улс Европын холбооноос гарах уу эсвэл үлдэх үү” хэмээн бичиж, иргэд “Тийм”, “Үгүй” гэх сонголтоос нэгийг дугуйлах аж.  Иргэдийг санал хураалтад идэвхтэй оролцуулахын тулд өнөөдөр төрийн болон хувийн байгууллагуудыг хагас цагаар ажиллах шийдвэрийг гаргажээ.

 

Маргааш өглөө гэхэд санал хураалтын албаны ёсны дүн гарах талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ.

 

Уг санал асуулгад хатан хаан II Элизабетийн гэр бүл оролцож, саналаа өгөх нь тодорхойгүй байна. Хатан хаан өмнө нь Ерөнхий сайд Дэвид Камероныг хүлээн авах үедээ “Британи улс бие дааж шийдвэр гаргах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин