Ш.Түвдэндорж: Монгол ардын нам матрын нулимс бүү унага
2012-01-09

Нийслэлийн Ардчилсан Намын Дарга Ш.Түвдэндоржтой ярилцлаа. -Ардчилсан Намын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас гарах талаар мэдэгдэл хийлээ. Энэ талаар олон нийт янз бүрээр л дүгнэж байна. Таны хувьд ямар байр суурьтай байна? -Намын даргын мэдэгдлийг телевизээр л харлаа. Хэвлэлийнхэн та бүхэнтэй адилхан мэдээлэлтэй байна. Уг нь, би намын удирдлагад багтдаг гурван хүнийх нь  нэг. Зарчмын хувьд Н.Алтанхуяг даргын мэдэгдлийг дэмжиж байгаа. Гэхдээ намын дарга асуудлаа намын Гүйцэтгэх Зөвлөл болон Үндэсний Зөвлөлдөх Хороогоор оруулж шийдвэрлүүлсэнийхээ дараа зарласан бол процедурын хувьд зөв байх байсан болов уу. Гүйцэтгэх Зөвлөл, УИХ дахь намын бүлгийн төвшинд ч энэ талаар ямар нэг мэдээлэлгүй байсан. Н.Алтанхуяг дарга хамтарсан Засгийн газарт орно гэж амлаж байж ҮЗХ-ны шийдвэрээр намын дарга болж байлаа. Энэ утгаараа улс орны хэмжээний асуудлаар ганцаарчилсан мэдэгдэл хийсэн нь намын дүрмийн тодорхой заалтуудыг зөрчиж,  төлөөллийн эрх хэмжээний хүрээ хязгаарыг давсан нь харагдлаа. Нам хамтарсан засагт орж ажилласан асуудлаар удахгүй болох ҮЗХ- ны хурал үнэлэлт дүгнэлт өгч  шийдвэр гаргах биз ээ. Засгаас гарах асуудлын хувьд бол жил гаруйн өмнөөс яригдсан. Ер нь, сүүлийн жил хагасын хугацаанд засгийн үйл ажиллагаа, хамтрагч намын байр суурь, тэнд ажиллаж буй манай гишүүдийн ажил төрлийн талаар нам дээр ярьж хэлэлцэх боломж олдсонгүй. Магадгүй намын дарга улс орны эрх ашигтай холбогдолтой чухал асуудлуудыг шийдвэрлүүлэхийн тулд  Засгийн газрыг  тогтвортой ажиллах боломжийг хангах  үүднээс  дүрмийн заалтаас давсан ийм арга, алхам хийсэн ч байж болно. Гэхдээ зарчмын хувьд намын хамтын удирдлагаар асуудлыг тухай бүрт нь хэлэлцээд шийдвэр гаргаад явсан бол бүх зүйл тодорхой байх байсан болов уу. -Танай намын даргын мэдэгдлийн талаар МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд харамсч байгаа тухайгаа хэвлэлээр мэдэгдсэн? -МАН-ын дарга С.Батболд улс төрийн том хүчин толгойлж байгаа хүн гэхэд хамтрагчдаа “та бүхний гаргасан шийдвэрийг хүндэтгэж байна. Хамтран ажилласанд талархлаа” гэхийн оронд улс төрийн наад захын соёлгүй иргэдийн “ердийн ухамсрын төвшин” дээр тоглох гэсэн тун хариуцлагагүй явуургүй “улс төржсөн” мэдэгдэл хийлээ. “Улс орны эрх ашиг”, “АН-ын ҮЗХ-нд найдаж байна” “Ханилж яваад нөхөр өө, унаж яваад морио” “Үхрийн сүүлэн дээр хутга” ч гэх шиг  “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал”, “Ажил их байхад хаяж явлаа” бараг л ”мал төллөх” гэж байхад засгаас гарлаа гэх нь холгүй юм ярьж хойноос нь  чулуу шидэж  бас “матрын нулимс” унагахаа мартсангүй. Үүнийг ч яахав, АН-ын эсрэг явуулах сонгуулийн сурталчилгааныхаа анхны шанг татлаа гэж ойлгож болно. Энэ сурталчилгаа  АН засгаас гарснаас болж зуд боллоо, бензиний үнэ нэмэгдлээ, төл хорогдлоо, мах үнэд орлоо гээд л сонгууль хүртэл цаашаа хөврөх биз. Ер нь, улс орны төрийн болон  хөгжлийн бодлого оновчтой зөв тодорхойлогдсон бол хэдэн сайд битгий хэл хэдэн Засгийн газар огцорсон ч улс орны амьдрал хэвийн үргэлжилж тогтвортой хөгждөг жамтай. МАН-ынхан цагтаа “Эвслийн гэрээ”-гээ зөрчин өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хоёр ч удаа Ерөнхий сайд байхад өөрсдийнх нь яриагаар “шилбэдэж”  нэг,  “амбаардаж” нэг “гудамж”- нд гаргаж байсан. Ч.Улаан тэргүүлээд сайд нар нь гарын үсэг зураад ЗГ-ыг унагаж л байлаа. Шалтгаан нь авилгын эсрэг тэмцэж, шударга ёс тогтоох л гэлээ гэж л тэр шүү дээ. -АН хамтарсан Засгийн газраас гарсанаараа хариуцлагаас зугтаасан юм биш үү? -Хариуцлагаас зугтлаа гэж яриад байна аа даа тэд. Эрх мэдэл хаана, хэнд байна тэр хариуцлага хүлээх ёстой. АН-ын гишүүд толгойлж байсан салбарынхаа үйл ажиллагаатай холбоотой тодорхой хэмжээний хариуцлага хүлээх л байх. Ерөнхийдөө бол МАН хариуцлагаа хамт үүрье гэж шийдсэн  бол 2008 онд Эвслийн Засгийн газар байгуулах шаардлагатай байсан. Улс төрийн үүднээс авч үзвэл Эвслийн Засгийн газарт орсон нэг нам нь засгаас гарвал Засаг огцорч цаашлаад ээлжит бус сонгууль явуулах асуудал үүсдэг.  Энэ удаад АН-ын хэдэн сайдыг МАН-аасаа нөхөөд л гүйцээ. Тэгэхээр эрх мэдэл хэнд хаана хадгалагдаж байгаа нь тодорхой. 2004 оны эвслийн Засгийн газрын үед аливаа шийдвэр Ерөнхий сайд гарын үсэг зураад дараа нь шадар сайд Ч.Улаан зурж байж хүчин төгөлдөр болдог байв. Нэг үгээр хэлэхэд Ч. Улаан \ МАХН \ хориг тавих эрхтэй гэсэн үг. Тэр үед юу болж байсныг  ЗГХЭГ-ын дэд дарга байсны хувьд би сайн мэднэ. Энэ нь эрх  мэдлийг хамтдаа эдэлж хариуцлагаа ч хамт үүрнэ гэсэн үг тийм үү. Гэтэл МАХН-ынхан/ тухайн үеийн нэрээр/ хариуцлагаас жинхэнэ зугтаж “Эвслийн гэрээ”-гээ уландаа гишгэн Засгийн гакрыг хугацаанаас нь өмнө  огцруулж байсан нь тийм ч холын түүх биш дээ. Амьд гэрч “улайдаггүй” Ч.Улаан сайд одоо байж л байна. Тэгвэл энэ утгаараа тэргүүн шадар сайд Н. Алтанхуягт дээрх шиг аливаа шийдвэрт хориг тавих эрх мэдэл байсан уу? Байгаагүй. Эндээс эрх мэдлийг хамтдаа эдлээгүй гэдэг нь харагдаж байгаа биз. Засгийн бүх эрх Ерөнхий сайдад л байна. Тэгэхээр хариуцлагыг хэн үүрэх вэ? ЗГХЭГ-ын дарга Хүрэлбаатар томилгоо энэ тэр гээд засаг төр  бужигнана шахуу юм ярьсан байна билээ. 2004 оных шиг эвслийн Засгийн газар байгаад манай нам гишүүдийнх нь  50 хувийг бүрдүүлж байсан бол тийм асуудал гарч болох юм. Гэтэл энэ засаг эвслийн биш хамтарсан нэртэй стандарт бус Засгийн газар. Гишүүдийнх нь 40 хувь буюу зургаан сайд л АН-ынх. Тэгэхээр Засгийн газар огцрохгүй. АН –ын зургаан сайдын  оронд  МАН-ын Удирдах Зөвлөл зургаан сайд нөхөж томилоод л асуудал дуусаа. Тэгээд л тэд цаашаа ажлаа үргэлжлүүлээд явна. “Боргосон” болгон руу “чулуу” шидмээргүй л байна гэхдээ энэ нөхөр хаа хамаагүй УИХ- ын Байнгын хороон дарга нарыг сайдуудтай хольж хутгаад ярьж байх юм. Ажлын хувьд гэвэл бодлогын баримт бичгүүд  бүгд гарсан. Одоо “тендер” зарлаад аж ахуйн нэгж компаниудын  гүйцэтгэх ажил л үлдсэн. -Сонгуулийн жил эхлэж байгаа энэ үед танай нам ийм шийдвэр гаргасан нь эсрэг намынхандаа багагүй цочроо өгөх шиг боллоо. Энэ бол улс төржсөн шийдвэр гэж харах ч хүн цөөнгүй байх шиг байна. -2012 он бол сонгуулийн жил. Сонгууль бол улс төрийн намуудын жинхэнэ тэмцэлдээний талбар. Үүнийг бүгд мэдэж байгаа.  Өөрөөр хэлбэл улс төрждөг жил. Ийм учир хонь хурга нийлсэн “хонины найр” болж байгаа юм шиг  тодорхойгүй байдалтай сонгуульд орж болохгүй. Сонгууль болоход аль нам нь ямар бодлого дэвшүүлж юу хийх гэж байгаа тухайгаа, засагт байхдаа хэн нь ямар бодлоготойгоор юу хийсэн, хийх гэж зүтгэсэн, хэн нь саад төвөг болсон гэх мэт бүх зүйл ойлгомжтой тодорхой байх ёстой.  Үүгээр нь сонгогчид дүн тавина. Сонгуульд оролцохоор төрийн албан хаагчид ажлаа өгч, тэр ч байтугай Ерөнхий сайд С.Батболд засгийн ажлыг өөрийнхөө, намынхаа хийсэн ажил болгон ярьж оюутнуудад “календарь” тарааж,  засагт огт хамаагүй У.Хүрэлсүх “тууз хайчилж” явахад Үндэсний хэмжээний том нам удирдаж байгаа Н.Алтанхуяг гол өрсөлдөгч намыхаа даргын захиргаанд засгийн ажил хийгээд явж болох уу? Болохгүй. Улс төрийн намын дарга “улс төр” хийж байгааг ойлгоход бага ангийн боловсрол ч шаардлагагүй. -Энэ асуудлаар  бусад нам ч бас шүүмжлэлттэй хандаж байх шиг. -Жижиг намуудыг ойлгож байна. Үндэстнийг  хамарсан улс төрийн том хүчин АН  сөрөг хүчин болж гарснаар тэдний улс төр хийх орон зай илт хумигдаж байгаа нь тодорхой. Анх АН-ыг Засагт ороход хамтарлаа, хуйвалдлаа, зөвшилцлөө , МАНАН татууллаа, Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан, сөрөг хүчингүй, АН-хан сөрөг хүчний үүргээ биелүүлэхгүй байна гээд шүүмжлээд байсан. Одоо Засгаас гарах болохоор АН хариуцлагаас зугтлаа, МАН-тай цуг байх байсан юм, хуншгүй  ч гэх шиг МАН-хантай агаар нэг юм яриад уналаа. За тэгээд тэд мөнгө өг,юм өг,ингэ тэг ,өрнөөс чинь салгана ч гэх шиг “уул шугамандаа” бол  улс орон, ажил төрөлд ашиг тус бага “шүүмлэхийн” тулд л “шүүмжилж “байна гэж би ойлгож байгаа. -Хамтарсан Засгийн газарт орсоноор танай нам юу хийж бүтээв ? -2008 онд манай нам одоо энэ яригдаад байгаа эрх зүйн шинчлэлт, төсвийн шинэчлэл, ашигт малтмалын талаархи бодлого “Аж үйлдвэрийн хувьсгал”, “100 000 айлын орон сууц”, шинэ бүтээн байгуулалт, төмөр зам, иргэддээ хувьцаа олгох зэрэг тодорхой тооцоотой хөтөлбөртэй хамтарсан засагт  орж ажилласан билээ. Сонгогчид санаж байгаа даа. Хамтарсан засагт орсноор бодлого зорилтоо тодорхой хэмжээнд хэрэгжүүлэх боломж олдох байх гэсэн үүднээс  асуудалд хандсан. Энэ бүхэн хэрэгжвэл ард түмэнд тустай, улс орны хөгжил дэвшлийн түүчээ болох учраас тэр. Тиймээс ч намын нэр хүндээ алдахаас айлгүй, сөрөг хүчний амар ажлыг бус хийж бүтээхийн бэрх замыг сонгон ямар ч бодлого үзэл баримтлалгүй, арга барилын хоцрогдол нүүрлэсэн, тотолитари суурьтай МАН- тай хамтарч ажилласан. “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийн хүрээнд хөдөө орон нутгаар явж байхад МАН-аас сонгогдож томилогдсон дунд  доод  шатны албан хаагчдын увайгүй арчаагүй байдлыг очсон газар бүхэн иргэд сонгогчид шүүмжлэн хэлэлцэж байлаа. Холоос хайгаад ч хэрэггүй энэ Улаанбаатар хотын дүр төрх удирдлагынх нь байж байгаа царайг нь хар. Та бүхэн анзаарсан бол Засгийн газраар хэлэлцэж шийдвэрлэсэн  томоохон бүтээн байгуулалтын ажлууд, асуудлууд АН-ынх.  АН-аас Засгийн газарт орж ажилласан гишүүд мөрийн хөтөлбөрт зорилтуудаа суулгаад хэрэгжүүлэхийн төлөө ажилласан. Манай намын УИХ-ын гишүүд, Засгийн газарт  орж ажилласан сайд нар зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр сайн ажилласаныг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу. Засагт хамтарсан хугацаанд МАН-ынхан манай дэвшүүлсэн зорилтуудыг ухамсартайгаар буюу ухамсаргүйгээр удаашруулах, шийдвэр гаргах ажлыг гацаах, гуйвуулах зэрэг  маш их төвөг чирэгдэл учруулж байлаа. Жишээ нь, долдугаар сарын 1-ний үйл явдлын талаар, сонгуулийн хууль, шинэ төмөр зам, 100 000 айлын орон сууц хөтөлбөрүүдийн санхүүжилтийг хэрхэн гацааж, зогсонги байдалд хэн оруулсан билээ. Ер нь өнгөрсөн хугацаанд манай сайд нар тун хүнд “хортой” нөхцөлд их тэвчээр гарган том бодлогоо харж улс орны эрх ашгийг урьтал болгон ажилласан гэж би бодож байна. Харин хамтарсан Засгийн газрын олсон ололтын талаар Ерөнхий сайд ч тэр, Н.Алтанхуяг дарга ч  тэр хангалттай ярьсан болохоор нуршаад яах вэ. Тэртэй тэргүй ард түмэн сонгуулиар дүнг нь тавина. -Та 2008 оны долдугаар сарын 1- ний үйл явдлын талаар цухас дурьдлаа. АН-ыг таван хүний амиар таван сайд авсан гэж ярьцгаадаг? -2008 оны  долдугаар сарын 1-ний үйл явдал бол сонгох, сонгогдох эрхийнхээ төлөө, алдагдсан санал бүхний төлөөх тэмцэл байв. Хэдийгээр МАН-ынхан коммунист үзлээсээ татгалзсан гэдэг боловч долдугаар сарын 1-ний үйл явдлаас харахад бүр “Сталинист” чиг баримжаа нь хэвээрээ байгаа юм байна гэж бодогдоход хүргэдэг юм. Энэ үйл явдлаас би МоАХ-ны гишүүний хувьд Монгол оронд ардчилал хичнээн хэврэг байгааг  МАН дангаараа засаглавал улс оронд ямар аюул нүүрлэж, юунд ч хүрч болохыг олж харсан. Манай нам ардчиллын баталгаа болж засаглалд  хяналт тавих, шударга ёсыг сэргээн тогтоох, гэм буруутанд хариуцлага тооцох, дахин ийм эмгэнэлт явдал гаргуулахгүй байх эрх зүй, нийгмийн бүхий л нөхцөлийг бүрдүүлэх зорилго өвөрлөн энэ засагт орсон. Өөрөөр хэлбэл Монгол эх орондоо буй болгосон ардчиллаа хамгаалан бэхжүүлэхийн  тулд Засгийн газарт орж ажилласан гэж үзэж болно. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон манай намын  гишүүд тодорхой  ажил хийж гүйцэтгэснийг  иргэд олон түмэн мэдэж байгаа байх.  Гэтэл МАН- ынхан эсрэгээрээ  “иргэдийнхээ эсрэг зэвсэг хэрэглэх тухай” хуулийн төсөл өргөн бариад гүйж яваа юм. Б.Монголхүү
Shuud.mn
Сонин хачин
адилхан л матрууд байж хэн нь хэнийгээ матраар нь дуудах гээд байгаан !?? :))
2012-01-09
Энэ нөгөө хуурамж диплом худалдаж авсан нөхөр байна шүү дээ. Авилгач худалч шоронд байх нөхөр шүү дээ..
2012-01-09
Энэ нөгөө хуурамж диплом худалдаж авсан нөхөр байна шүү дээ. Авилгач худалч шоронд байх нөхөр шүү дээ.
2012-01-09
ovoo yaridag boljee zailuul tegemeer dee tug tag geed bdag bsab esvel setguulch zassan yum uu kkk
2012-01-09
Алтан шаахай өмсөвч Алцан майга нь хэвээрээ Ардын намаас холдовч МАНАН нэр нь хэвээрээ
2012-01-09
AH uursdiigu usnaas zeverhen avch garahiig ichihgui oroldoj baina,mongol tumen soliorch galzuuragui l bol ta nariig AH MAH dahin songoh baihda,hezee ch uguu gej bodoj baina...bi ch yah uu engeed ulmun zulmen amidarch ta nart ITGESNEER togluulaad duuslaa,harin ur huuhdiin huu ireeduig AH MAH nd togluulahgui shu,teh gej oroldoh ym bol ezsee hurtelee uzej zevseg bariad bosno!
2012-01-09
Алтан шаахай өмсөвч Алцан майга нь хэвээрээ Ардын намаас холдовч МАНАН нэр нь хэвээрээ
2012-01-09