З.Баянсэлэнгэ: Н.Учрал намайг тойргоо солиоч гэж гуйсан
2016-06-23

 
УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойргоос МАХН-ын нэр дэвшигч З.Баянсэлэнгийн штабаас тус тойрогт нэр дэвшигч Н.Учралтай холбоотой асуудлаар “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд нэр дэвшигч З.Баянсэлэнгэ, түүний нөхөр Т.Төвшинтөр, хүү Т.Болдбаатар болон эрх зүйч А.Гантамир нар оролцсон. 
 
Энэ үеэр эрх зүйч А.Гантамир  “Ноцтой мэдээ” сонины  хоёр хоногийн өмнөх дугаарт З.Баянсэлэнгэ гишүүнтэй холбоотой “Муу болгоныг бодьтой хэрэгжүүлж байсан Баянсэлэнгийн бусармаг үйлдлүүд” гэдэг гарчигтай нийтлэл гарсан. Уг нийтлэлд садар самуун байсан, Д.Ганхуяг гэдэг залуу нэр дэвшигчээс болж нас барсан, тендэрийг хууль бусаар авсан, албан тушаалыг урвуулан ашигладаг зэрэг андуу ташаа мэдээллийг нийгэмд цацаж гүтгэсэн. Үүгээр ч зогсохгүй гэр бүлээр нь оролдож эхэллээ. 
 
Зөвхөн хэвлэл мэдээллээр бус сурталчилгааны ажилд ч саад болохыг санаархаж байна. Бид хуулийг дээдэлж, хуулийн дагуу ажиллана.  Тийм учраас  хүний нэр төрд халдсан хэргээр зохих газарт нь хандана. Гишүүний нэрийг барьж судалгаа авах, уулзалтыг нь бусниулж, үймүүлэх, хаа явсан газарт нь дагаж зураг авдаг,   оюутан явуулж тагнуул хийлгэдэг. Захиалагч нь тодорхой. Н.Учрал энэ үйлдлээр төрд гарахыг хэр их шунаж байгаа нь харагдана. Хэрвээ гэм буруугүй гэдгийг нь тогтоовол бид хариуцлага хүлээнэ” гэлээ. 
 
Тэгвэл УИХ-ын сонгуульд нэр дэвшигч З.Баянсэлэнгэ “Эмэгтэй хүн улс төрд орно гэдэг хэцүү юм байна. Амьдрал, тогоотой хоол руу нь өнгийдөг юм байна. Өнгийгөөд зогсохгүй гэр орон руу нь дайрдаг юм байна.  Өнгөн дээрээ Баянсэлэнгийн нэр төрд халдаж байгаа мэт боловч цаана нь намайг, миний нөхрийг, хүүг, охиныг минь доромжилж байна. Би өнөөдрийг болтол дуугүй байсан, шударгаар өрсөлдье гэсэн. Би оюутны сургалтын төлбөрөөр олсон мөнгөө тэрбум тэрбумаар нь цацаж байгаа хүүхэдтэй доошоо орж юм яриад яахав дээ гэж бодоод чимээгүй явсан. Одоо дэлгэе, ярья. 
 
Сонгуулийн үйл ажиллагааны өмнө буюу өнгөрөгч сарын 30-нд намууд тойрогт нэр дэвшигч нараа тодруулсны дараа Н.Учрал манай яаман дээр надтай ирж уулзсан. Уулзах үедээ “Баянсэлэнгэ эгч ээ, та бол санал хуваах хэмжээний хүн биш ээ.  Төрд байх ёстой хүн. Тийм учраас та тойргоо солиоч ээ гуйж байна. Та сольчихвол би Л.Эрдэнэчимэгийг амархан ялчих гээд байна. Надад 6000 мянган оюутан, 3 телевиз байна.  
 
Телевизээсээ танд өгье гэсэн. Миний ухуулагчдыг оюутнуудаасаа гаргаж өгнө гэж хэлсэн. Би шударгаар өрсөлдье гэсэн. Би Н.Учралыг Хэнтий аймагт жийгдээд ирэхэд нь, Баянзүрх дүүрэгт ИТХ-ын төлөөлөгч байгаад орон зайгүй болоод жийгдээд ирснийг нь,  МАН-ын бага хурал дээр уйлаад сууж байсан гэдгийг нь хэлээгүй чимээгүй л байсан. Одоо миний гэр бүлээр битгий оролд. Шударгаар өрсөлд” гэж З.Баянсэлэнгэ ярилаа. 
 
 
Б.Сарнай
Эх сурвалж: www.mminfo.mn
Shuud.mn
Сонин хачин
hahha:
Ene odoo ooriig ni demjdeg hun baidag gej boddog yum bolov uu 100 sanal l avval ikh l yum
2016-06-23
hi:
uy gej tegeh ve dee. Hudlaa bailgui dee
2016-06-23
Зочин:
Bayanselenge bol hychtei daaztai ylas torch hyyhedyyd zali gargah aydana tedentei buu yari!!!!taniig ard irged gargana!dahiad tord ajillahad byren tohirno!!!
2016-06-23
irgen:
joohon huuhdees aigaad baihiin bayanselengee chi garnaa.
2016-06-23
ard tumen:
ene yaj garah yum be yarij helej bga baidalni tolgoi hooson bolohig haruulad bdag shuude horoon dargal hii
2016-06-23
Зочин:
erdene chimeg uyanga baynselenge ntr arai dendnee
2016-06-23
Зочин:
жинхэн хор хутагдаг гарууд чин энэ хүүхнүүд юм бишуу
2016-06-23
zochin:
Chamaig toirog solih erhgui,chadamjguig Uchral medehgui ,chi uuriiguu toirogoo solih chadamjtai emegtei gej heleh geed baina uu kkkk emegteichuudiig gutaasan hog
2016-06-23
SHD-n irged:
Uyanga ta 2 jaahan boditoi yum yarij bai Uyanga ni bichleg hiij 200 sayar zarna,Bayanselenge ni yag uruusun dugui ni,2-uulaa ENKHBAYARYN bor oimsnoos zuugdej garsan 2 oimgny avgai nar
2016-06-23