Г.Цолмон ээжтэйгээ хамт бүжнэ
2016-06-23

 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ амралтын өдрөөр Б.Асафьев "Бахчисарайн оргилолт булаг” сонгодог бүжгийг тоглох гэж байна. Тус бүжиг монголын театрын тайзнаа тоглогдсоны 60 жилийн ой тохиож буй ажээ. Энэ талаар уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

 

Гэгээн хайрын эмгэнэлт түүхийг өгүүлэх энэхүү балет нь 1956 оны зургадугаар сарын 18-нд балетмейстер А.В. Хабаевагийн дэглэлтээр УДБЭТ-ын тайзнаа тавигдаж, монголчууд анхны балетаа үзсэн түүхтэй. Түүнээс  хойш 60 жил өнгөрчээ. Иймд  УДБЭТ-ын уран бүтээлчид тэгш ойд зориулан дахин тайзнаа тоглохоор болсон байна.

 

Энэ талаар УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул “Анх тайзнаа тавигдахад удирдаачаар АЖ, ТШ, Ж.Чулуун, ерөнхий зураачаар АЗ Л.Гаваа нар ажиллаж байсан. Харин гол дүрүүдийг Ц.Тоомой, Н.Баатар, УГЖ Ц.Дашдулам, УГЗ Д.Булхүү нар бүтээсэн юм. Энэхүү балет нь Монголд европ урсгалыг оруулж ирсэн анхын балет бөгөөд Монголын сонгодог урлаг тэр тусмаа балетын урлагт гайхамшигт хөгжим, тайзны чадварлаг драматизмыг оруулж ирснээрээ үнэ цэнэтэй бүтээл үнэлэгддэг” хэмээв.

 

Балетын анхны гол дүрд тоглосон Урлагийн гавьяат жүжигчин Н.Баатар “Тухайн үед мэргэжлийн түвшний балетын жүжигчид байсангүй. Миний хувьд одоогоос 60 жилийн тэртээ энэ балетын гол дүр Мариягийн сэтгэлт хархүү Вацлавын дүрд тоглож байлаа. Энэ бүжгэн жүжиг нь анхны мэргэжлийн балет гэдгээрээ онцлог. Мөн драмчилсан балет учраас балетын жүжигчдийн ур чадварыг шавхсан уран бүтээл гэдгийг онцолж хэлмээр байна” хэмээн ярилаа.

 

Уг хүндэтгэлийн тоглолтод гоцлол бүжигчин МУГЖ Г.Цолмон өөрийн ээжтэй хамтран тоглохоор онцлог юм байна. Түүнчлэн МУГЖ Ч.Ганчимэг, Б.Пүрэв-Очир, ОХУ-ын балетын бүжигчин, Япон улсын балетын сургуулийн балетмейстер багш Г.Валери нар оролцох нь ээ.

 

Энэхүү балет нь дөрвөн бүлэгтэй. Балетад хайртай залуу, эх орноосоо хагацсан үзэсгэлэнт бүсгүй Марияагийн тухай өгүүлдэг. Тэрбээр харийн хааны ордонд хайртай залуугаа санагалзан хааны түүнийг гэсэн хайраас татгалзаж хайр дурлалдаа үнэнч үлдэнэ. Гэвч хааны хатны гэрт хорлогдон хорвоог орхиж буйгаар дуурийн үйл явдал цааш өрнөнө.

 

"Бахчисарайн оргилолт булаг” балетыг энэ сарын 25,26-нд 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ээж нь Б.Энхээ балетчин Мариягийн дүрд тоглодог байсан.
2018-08-28
Зочин:
Аавыг нь яахаараа ээж болгодог Байнаа судалж еерийнхее ажлыг бичиж баймаар
2016-06-23
Unshigch:
Uuniig bichsen surbaljlagch er ih haihramgui bichsen yam uu daa.AJ .Ganbaatar guai minii bodloor aav bh gej bodoj bna daa.Er ni yamar negen yam bichehed sudalgaa ih dutagdaj bh shig haragdaj bna.Aavtaigaa bujiglen gej bichehiin orond eejteigee gej bgaa ni ih tom aldaa.
2016-06-23