Британи Европын холбооноос гарахгүй
2016-06-24

 

Их Британи, Европын холбооноос гарах эсэхээ хэдхэн цагийн дараа мэднэ. Санал авах төвүүд хаалгаа барьж, иргэдийн саналыг тоолж эхэллээ.

 

Орон нутгийн хэвлэлүүд “Иргэд санал хураалтад идэвхтэй оролцсон” хэмээн тэмдэглэжээ.

 

Тэгвэл “YouGov” гэх судалгааны байгууллага Британийн иргэд эрх баригчдынхаа шийдвэрийг дэмжихгүй буйгаа илэрхийлэн “Британи Европын холбоонд үлдэх ёстой” гэх шийдвэрийг гаргасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Саналаа өгсөн  нийт иргэдийн 52 хувь нь Европын холбоонд үлдэх нь зөв хэмээн хариулсан бол 48 хувь нь эсрэг санал өгчээ.

 

Гэхдээ уг тоон мэдээллийг албаныхан хараахан батлаагүй байна. Мэргэжилтнүүд “YouGov”-ийн танилцуулсан мэдээлэл санал хураалтын дүнтэй бараг ижил гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zzz:
ali hediin garsaan, er ni garah ni deer shdee
2016-06-25
Зочин:
Hudlaa l haragdaad bndaa. Zurgan deeree 52 huvi ni orhino 48 huvi ni uldene gesen bhii
2016-06-25
Зочин:
Б.Дэлгэрцэцэг эх сурвалжаа хаанаас авсан бэ?
2016-06-24