Энэ жилийн наадмыг гадаадын таван орны Ерөнхийлөгч үзнэ
2016-06-24

Тулгар төрийн 2225, Их МонголУлсын 810, Ардын хувьсгалын

95жилийн ойн баяр наадмыг зохионбайгуулах хорооны дарга, МонголУлсын Шадар сайд Ц.Оюунбаатар,Үндэсний их баяр наадмыг зохионбайгуулах хорооны Нарийн бичгийндарга Ё.Гэрэлчулуун болон салбархорооны гишүүд Хүй долоон худагтнаадмын бэлтгэл ажилтайтанилцлаа. Энэ үеэр Шадар сайдаасзарим зүйлийг тодрууллаа.

 

Наадмын бэлтгэл ажил ямартөвшинд байгаа талаар та мэдээлэлөгөөч?

 

-Улсын их баяр наадмын бэлтгэл ажил зохих төвшинд, хэвийн явж байгаа. Наадмын комисс долоо хоногт 2-3 удаа уулзаж, ажлын явцыг шалгаж байна. Мөн цаг хугацаатай үүрэг даалгаврыг өгч, ажлын гүйцэтгэлийг тухай бүрт нь хянаж байгаа. Бид баяр наадмыг онцгой хүрээнд авч үзэж байгаа учраас нарийн зохион байгуулалттайгаар тэмдэглэхээр зорилоо. Тиймээс Засгийн газрын наадмыг тэмдэглэх комиссын хүрээнд ч, нийслэл, баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын хувьд өндөр хариуцлагатай ажил. Энэ жилийн наадмыг зо­хион байгуулахдаа улс орнуудын болон өмнөх жилүүдийнхээ турш­лагыг судалсан. Тухайл­бал, өмнө нь нээлтийн арга хэмжээ болон урлаг соёлын арга хэмжээг нээлттэй сонгон шалгаруулалтаар хийж байгаагүй. Энэ удаа бид нээлттэйгээр зар­лан Төрийн соёр­холт, найруулагч Н.Наранбаатарын баг шалгарсан. Түүнчлэн төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт, засвар үйл­чил­гээний ажлыг эх­лүүл­­сэн. Мөн 500 ма­шины зогсоолыг ашиг­лал­­тад оруулахаар шаргуу ажиллаж байна. Хэдийгээр энэхүү зогсоол нь хувийн хэвшлийнх ч баяр наадмын үеэр үнэ, төлбөргүй үйлчлэх тохи­ролцоонд хүрсэн. Түүнээс гадна Хүй долоон худагт автобусны зам дагуу 3000 ам метр явган хүний зам шинээр тавьж байна. Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр 3000 сандал авч, нийт 6000 сандалтай болж байгаа юм. Үүнээс Хүй долоон худагт 4000 орчим сандал байршуулах бөгөөд өмнөх жилийнхээс 2000-аар нэмэгдсэн. Энэ жилийн хувьд улсын баяр наадмын тэгш ой тохиож байгаа бөгөөд гадаад, дотоодын жуулчид, АСЕМ-ын зочид төлөөлөгчид зэрэг баяр наадмыг үзэж сонирхох хүний тоо нэмэгдэх учраас бэлтгэлийг сайтар хангаж, хариуцлагатай зохион байгуулж ажиллахаар бэлтгэж байна. Наадмын үйл ажиллагааг дэг жу­рамтай, аюулгүй зохион байгуулах, хурдан морины уралдааны хувьд элдэв маргаан үүсэхээс сэрэмжилж, унаач хүүх­дүүдийн хөдөлмөр хам­­гааллын аюулгүй байдлыг сайтар хангахад анхаарч ажиллахыг үүрэг болгосон.

 

-Хурдан морины урал­даан жил бүр маргаан да­гуулдаг. Жи­шээл­бэл, бүртгэх явцаас эхлэдэг шүү дээ?

 

-Хурдан морийг бүртгэхдээ нас болон эрлийз, монгол гэдгээр нь ялгадаг. Энэ жилийн наадмыг өндөр зохион байгуулалттайгаар хийж бай­гаагаа би дээр дурдсан. Тий­мээс эрдэмтэн суд­лаачид болон хөдөө аж ахуйн салбарынхныг цуг­­луулан томоохон хурал­даан хийх үүрэг даал­гаврыг холбогдох газ­руу­дад өгсөн. Мөн унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар зөв­лөгөө өгөх ажлыг зо­хион байгуулна. Өөрөөр хэлбэл, тухайн цаг үед ямар нэг маргаан гарахгүй байхаар зохицуулсан ажиллаж байна. Түүнээс гадна энэ жилийн наадмыг 4-5 орны Ерөн­­хийлөгч үзэхээр төлөв­лөж байгаа, гадны олон мянган төлөөлөгч улсын их баяр наадмыг үзэж со­нир­хоно. Тэгэхээр асар өндөр зохион бай­гуу­лалттайгаар баяраа тэм­дэг­лэн өнгөрүүлэхээр бэлт­гэл ажлаа хангаж байна.

 

-Энэ жилийн баяр наа­­дамд хэдэн төгрөг зар­цуулах вэ?

 

-Хөрөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа ч ойрын үед шийдвэрлэх болно.

 

-Нийтийн тээврийн үйлчилгээг хэрхэн зохион байгуулж байна вэ?

 

-Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт Монголд үйлдвэрлэсэн 30 ширхэг цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ. Өмнөх жил 15 ширхэг цахилгаан автобус үйлчилгээнд явсан бол энэ жил 15-ыг нэмж явуулахаар болсон. Мөн нийтийн тээврийн автобусны тоог нэмэх шаардлагатай байгаа. Түүнчлэн хүнсний аюулгүй байдалд өндөр шаардлага тавьж ажиллуулна. Хүй долоон худагт 6000 гаруй автомашины зогсоол, 15 байршилд 30 орчим 00 ажиллуулна. Үндэсний их баяр наадмыг наадамчин олны сэтгэлд хүрсэн, чанартай зохион байгуулахын төлөө ажиллаж байна. Бид аль болох зардлаа хэмнэхийг зорьж байна. Тиймээс сон­гуульд өрсөлдсөн хү­м­үүсийг ашиглаж бай­сан самбарынхаа бэл­дэ­цийг баярын үеэр үнэгүй ашиглуулахыг нэр дэвшигчдэд уриалж байна.

 

-Наадамчин олонд хан­даж та юу хэлэх вэ?

 

-Би Улсын онцгой байдлын даргын хувьд нийт наадамчиддаа аюулаас сэргийлж сайхан наадаарай гэж хүсье. Баяр наадмын үеэр хүн бүр сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Болзошгүй аюул, эрсдлээс өөрийгөө хамгаалах бэлтгэлтэй байх ёстой. Ер нь зам тээврийн осол, үер уснаас болгоомжлох хэрэгтэй.

 

Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ явуулах иргэд Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд үйлчилгээ эрхлэх иргэд, аж ахуйн нэгжүүд бусад дүүргээс зөвшөөрлөө авах юм. Энэ жил нийт 250-280 орчим худалдаа, үйлчилгээний га­зар ажиллуулах төлөв­лөгөөтэй байна.

 

Хурдан морины сал­бар хорооноос уяач, унаач хүүхдүүдэд тодорхой санамжуудыг өгч ажиллаж байна. Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын морин спортын уяачдын холбоо хамтран гаргасан стандартын дагуу унаач хүүхдүүдийн хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангуулах тал дээр анхааран ажиллаж, эцэг эхээс нь зөвшөөрөл авсан, даатгалтай хүүхдүүдээр хурдан морь унуулна.

 

Д.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
зочин:
6000 суудал багадана
2016-06-26