Улаанбаатар
Бага ангийн багшийн цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ
2016-6-24

Хүүхэд бүрийн хэрэгцээ, сонирхол, авьяас чадварын онцлогт тулгуурлан эх хэлээрээ, зөв ярьж, уншиж бичих, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сурах арга барилд дадаж хэвших зэрэг хувь хүний суурь чадваруудыг бага боловсролоор эзэмшүүлдэг. Бага боловсролыг чанартай эзэмшсэнээр дараагийн боловсролын суурь сайн тавигддаг. Бага боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, багшийн үнэ цэнийг дээшлүүлэх чухал арга хэмжээ бол бага ангийн багшийн цалинг нэмэгдүүлэх юм. Тиймээс Ардчилсан нам эрдэм боловсролтой монгол хүн хөтөлбөрийн хүрээнд бага ангийн багшийн цалинг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгажээ. Цаашид бүх багш нарын цалинг нэмэгдүүлэх талаар шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм байна.

 

Эх сурвалж: АН-ын сонгуулийн төв штаб

Shuud.mn
Сонин хачин
zochin:
huuhedtei tasraltgui udriin 10 tsag ajilladag tsetserlegiin bagsh yah ve
2016-06-24
зочин:
Хамгийн хэцүү ажил хийгээд 400 мянган төгрөг хүрэхгүй юм авдаг ажил. Сувилагч, цэцэрлэгийн багш нарыг орхигдуулж байна
2016-06-24
Зочин:
4-р тойрогт нэр дэвшээд байгаа БАТБОЛДЫН МӨНХЦЭЦЭГийг нутгийн олон сонгогчид саналаа өгч дэмжээрэй. Улс төрд хат сууж туршлагатай болсон, шударга ажил хэрэгч энэ бүсгүй УИХ-д суувал аймаг сум төдийгүй улс оронд хэрэгтэй. Сум орон нутгаа бодоод дэмжээрэй. Харин НОМТОЙБАЯР хэмээх хаа газраас ирсэн мэдэгдэхгүй аймаг орны удидлагыг хооронд нь хов зөөж хор найруулж талцуулах ажлыг зохион байгуулж тоглосон,шантаажчин,худал ярисан,баярхсан ,эрхийн тэнэг болвсролгүй нөхрөөс салах цаг болсон. Аймаг орноо бодьё. Номтойбаяраар бүү самруулья.
2016-06-24