З.Энхболдын парламент хаалтаа хийнэ
2016-06-25

Гэрэл зургийг MPA.MN

 

2012 онд бидний сонголтоор сонгогдсон эрхэм парламентчид маань чуулганы хаалтаа ч хийх ухаангүй сурталчилгаандаа гүйж байна. Ирэх дөрвөн жилд дахин парламентын танхимд суухын төлөө хамаг хүч бололцоогоо дайчилж буй тэд маань өмнөх ажлаа дуусгаагүй байгаа. Парламентын албан ёсны сайтад мэдээлснээр бол сонгуулийн өмнөх өдөр буюу энэ сарын 28-нд З.Энхболдын багийнхан төгсгөлийн хуралдаанаа хийх гэнэ. Зарим хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсоод хаалтаа хийнэ хэмээн мэдээлжээ. Сонгуулийн сурталчилгаа хаагдаж, амсхийх зуураа хаалтын хуралдаанаа хийж, дөрвөн жилийн ажлаа дүгнэх бололтой. Гэхдээ хуралдааны ирц бүрдэнэ гэж найдах хэрэггүй л болов уу. Хөдөө орон нутагт нэр дэвшиж буй эрхмүүд чуулганаа хаах гэж хотыг зорих нь юу л бол.

 

УИХ-ын даргын чуулганы хуралдааныг завсарлуулсан захирамж энэ сарын 23-нд дуусгавар болсон. Тэгэхээр энэ өдрөөс эхлээд УИХ-ын гишүүд Төрийн ордонд ирж ажлаа хийх ёстой гэсэн үг. Өнгөрсөн пүрэв гаригт УИХ-ын гурван ч байнгын хорооны хуралдаан зарлагдсан ч ирц бүрдээгүй шалтгаанаар хоёр нь хуралдаагүй. Эрхэм түшээд сонгуулийн сурталчилгаагаа хийгээд ажилдаа ирээгүй гэсэн үг. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хоёр хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, Монгол Улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчинтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэж, дэмжлээ гээд гаргасан. Хуваарь ёсоор чуулганы нэгдсэн хуралдаан баасан гаригт буюу өчигдөр зарлагдсан ч хэн ч ирсэнгүй. Өглөөний 09.00 цагт эхэлнэ хэмээн цагаан дээр хараар бичсэн УИХ-ын даргын зөвлөлийн шийдвэрийг хэн гуай ч тоосонгүй.

 

Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр энэ парламент төгсгөлөө тун тааруухан хийлээ. Улс төрийн зорилгоор чуулганы хуралдааныг завсарлуулсан нь улс орны цөөнгүй ажлыг хойш татав. Хэлэлцэж шийдвэрлэх байсан олон асуудал цаг хугацаа хожимдож, дараагийн шинэ парламент руу шилжих нь тодорхой болов. Улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчинтэй холбоотой хэд хэдэн хуулийг төслийг “эцсийн найруулга сонслоо” хэмээн халтуурдаж, алх тогшоод танхимаас гаргах нь тодорхой боллоо.

 

Энэ парламентын бүрэлдэхүүн бараг 100 хувь нэр дэвшиж буй. Тав, зургаахан гишүүн дахин нэр дэвшээгүй. Тэгэхээр шинээр бүрдэх парламент нөгөө л хууччуулаар дүүрнэ гэсэн үг. Хуралдаа ирдэггүй том толгойтнууд, таслагчид, хоцрогчид. Зөвхөн нэр нь л шинэ парламент.

 

В.Хэрлэн

 

 

 

 

                            

Shuud.mn
Сонин хачин
byraa:
mongolchuud bvgd hoshnogo doloogch boljee debshigchdiig dagaal daldaganaad bh uymdaa tegj baisnaas oboohon shaardlaga tabiad asuult asuuchihgvi l uym daa ,tegeed daraa ni amidral ingej muudlaa tegej muudlaa gedeg shvv dee songoltoo zob hiigeerei de
2016-06-26
Зочин:
УИХ-ын хуучин гүшүүдийн 10 гаруй хувийг шинэчилж залуучуудыг оруулж ирэх хэрэгтэй байгаа юм даа. Сонгогчдод бүрэн эрх нь байна.Дараа нь худлаа тэгэх байсан гэж ярьдаг гарууд даа манайхан. УИХ хурдан тарах хэрэгтэй. Ямарч чадамжгүй болсон. Хоёр намыг хийж байгаа сурталчилгааг хараад юу гэж хэлмээрч юм вэ дээ. хурдан зайлж залуучуудад зайгаа тавьж өгөхийг шаардаж байна.
2016-06-26
ХАР БИЗНЕСҮҮДЭЭР ДАГНАСАН ХАР МӨРТИЙГ БҮҮ СОНГООР:
ОХУ-РУУ ЯВХАД АВДАГ ЦЭНХЭР БИЧГИЙГ Г.БАТХҮҮ ГЭЖ ЛУЙВАРЧИНГЫН МАТНХ БУЮУ NARTAM ГЭЖ ТББ-ААС САЛГАЖ АВЧ ЗТЯ, АТҮТ ТӨР ЗАСАГ НЬ ӨӨРСНӨӨ ОЛГОДОГ БОЛМООР БАЙНА. ТУС ТББ-ЫН ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ СОЛОНГОС, ЯПОН, АНУ-ЫН ВИЗНИЙ НӨХЦӨЛӨӨС Ч ХҮНД ХЭЦҮҮ НӨХЦӨЛ ШАЛГУУР ЗААЖ NARTAM-ЫН ХҮҮХНҮҮДИЙН ИНЭЭД НЬ ХҮРЭЭД ДАЛДУУР ДАМЛАЖ ШАГЛААД СУУЦГААЖ БАЙНА. Г.БАТХҮҮ ЯВСАН ГАЗАР БАЛАГТАЙ, БАТГАНА ЯВСАН ГАЗАР ӨТТЭЙ ГЭЖ ОХУ-ЫН ЗТЯ-НААС ЯВУУЛСАН ОРОС ЦЭНХЭР БИЧИГТ ЗАМААС НЬ ЭЗЭН СУУЧИХСАН МӨНГӨ БОЛГОЖ ЗАРЖ ДАМЛААД СУУЖ БАЙГАА Г.БАТХҮҮ ЛУЙВАРЧИНГААС БИД ЭНЭ СОНГУУЛИАР САЛАХ ЦАГ БОЛСОН.
2016-06-25
Зочин:
Төгсгөл дээрээ ямар хууль баталж улсаа алах гэж байгаа юм бол. . .
2016-06-25
Зочин:
Ardiin nam bol odoo tor zahirah tsag ni bolson. Enhboldod bayartai gej heleh tsag ni bolson
2016-06-25
Зочин:
АН-ХАН СҮЙРҮҮЛНЭ НУРААНА ЛУЙВАРДАНА, БАЯЖИНА, ХУВААНА ИЙМ Л ЮМЫГ АРДЧИЛСАН НАМ ХЙИЖ ЧАДНА
2016-06-25
Зочин:
АН-ХАН СҮЙРҮҮЛНЭ НУРААНА ЛУЙВАРДАНА, БАЯЖИНА, ХУВААНА ИЙМ Л ЮМЫГ АРДЧИЛСАН НАМ ХЙИЖ ЧАДНА
2016-06-25
Зочин:
АН-ХАН СҮЙРҮҮЛНЭ НУРААНА ЛУЙВАРДАНА, БАЯЖИНА, ХУВААНА ИЙМ Л ЮМЫГ АРДЧИЛСАН НАМ ХЙИЖ ЧАДНА
2016-06-25
Зочин:
ЗИ-ГИЙН ПАРЛАМЕНТ ДАХИЖ ХУРАЛДАХГҮЙЭЭЭЭ . АН ДАХИЖ УГААСААА ГАРАХГҮЙ ЭЭЭЭ
2016-06-25
Зочин:
ЗИ-ГИЙН ПАРЛАМЕНТ ДАХИЖ ХУРАЛДАХГҮЙЭЭЭЭ . АН ДАХИЖ УГААСААА ГАРАХГҮЙ ЭЭЭЭ
2016-06-25
Зочин:
ЗИ-ГИЙН ПАРЛАМЕНТ ДАХИЖ ХУРАЛДАХГҮЙЭЭЭЭ . АН ДАХИЖ УГААСААА ГАРАХГҮЙ ЭЭЭЭ
2016-06-25
ХХА:
ЗИА ЗИА
2016-06-25
Зочин:
ХЭХЭ ХӨӨРХИЙ ГАРУУД ОДОО ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЭ
2016-06-25
Зочин:
ХЭХЭ ХӨӨРХИЙ ГАРУУД ОДОО ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЭ
2016-06-25
Зочин:
Ардчилсан намыг сонгохгүй ээ
2016-06-25
бичээч:
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР.
2016-06-25
Зочин:
ehiin endegdel er hunees
2016-06-25
Зочин:
sumya hunderehgui tor munhnaran eej
2016-06-25
йыөыө:
Ийм л байгааг хараад байгаарай. ИЧихгүй дахиад сонгоод өгөөч одоо л алаад өгье гээд л гүйгээд байна. Цаагуур чинь
2016-06-25
Батэрдэнэ:
Бүү бачимд. Сонгууль бүрийн дараа парламентийн тал орчим нь солигддог бичигдээгүй хууль үйлчилдэг болсоор удаж байна.
2016-06-25