Б.Баатар сураггүй алга болсон гэв
2016-06-25

 

“Херо” энтертайментийн байрыг цагдаагийн байгууллагынхан хамгаалалтад авчээ. Энэ талаар тус энтертайментийн найруулагч Ц.Мөнх-Очир, зургийн дарга Н.Лхагвасүрэн болон тус студиэр сонгуулийн сурталчилгааны материалаа бэлдүүлэхээр захиалга өгсөн УИХ-ын 54-р тойрогт нэр дэвшигч Б.Чулуунбат нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

 

Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 25-ны 20.00 цагийн үед БГД-ийн нэгдүгээр хэлтсийн хошууч С.Солонгоор ахлуулсан цагдаагийн алба хаагчид “Херо” энтертаймент студийн байранд Баянхонгор аймгийн 9-р тойрогт нэр дэвшигч Л.Элдэв-Очирын гомдлын дагуу үзлэг хийхээр ирснээ мэдэгджээ. Үзлэгийн үеэр тус студийн бүх компьютерт нэгжлэг хийх хүсэлт тавьсан учраас студийн уран бүтээлчид татгалзсан байна. Улмаар цагдаагийн байгууллагаас тус студийн байрыг хамгаалалтад авч, ажилчдыг дотогш нэвтрүүлэхгүй байгаа аж.

 

Энэ талаар тус студийн найруулагч Ц.Мөнх-Очир “Элдэв-Очир нэр дэвшигч миний эсрэг хар мэдээтэй нэвтрүүлэг гаргах гэж байна гэдэг гомдлын дагуу захиргааны арга хэмжээ авна гэдэг зүйлийг С.Солонго гэдэг хошууч хэлсэн. Бүх компьютерийг ухаж, онгично гэхээр энэ нь үзлэг биш нэгжлэг болно. Тиймээс заавал прокурорын зөвшөөрөл авч ир гээд бид оруулаагүй. Би эргээд ажил руугаа орох гэсэн чинь шууд 5-6 цагдаа ирээд л хамгаалтад авчихсан. Бид ч орж ажлаа хийж чадахаа байгаад цагдаа нартай цуг хаалгаа манаад л үлдсэн. Нэг цагдаа нь үйл ажиллагаа өглөө 08.00 цаг хүртэл үргэлжилнэ гэхээр нь би хардаж эхэлсэн. Дээрээс зохион байгуулалттайгаар манай үйл ажиллагааг зогсоож манайтай сурталчилгааны гэрээ хийсэн нэр дэвшигчдийн бүх ажиллагааг зогсоох зорилготой юм болов уу гэж бодож эхэлсэн. Тиймээс би гэрээтэй нэр дэвшигчдээс хүлцэл өчмөөр байна. Гэхдээ биднээс шалтгаалаагүй нөхцөл байдал үүссэн учраас үүнээс гарах гарз хохирлыг Баянхонгор аймгийн 9-р тойрогт нэр дэвшиж буй Л.Элдэв-Очироос нэхэмжлээрэй гэдгийг хэлмээр байна” хэмээв.

 

Мөн тус студийн зургийн дарга Н.Лхагвасүрэн “Эцсийн дүндээ хошууч С.Солонго манай найруулагч Б.Баатартай ганцаарчилж уулзая. БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэсэг дээр хүрээд ир гэж шөнийн 04.00 цагийн орчимд дуудсан. Ажлын цаг дууссан байна. Өглөө болж болохгүй юу гэдэг асуудлыг тавихад хойшлуулашгүй ажиллагаа гэдэг зүйлийг хэлсэн. Улмаар найруулагч маань яваад одоо болтол бид холбоо барьж чадаагүй, сураггүй алга болчихоод байна. Хоригдчихсон юм уу, эсвэл замдаа нөгөө дарамтлуулдаг нөхдүүдтэй таарсан уу, амь нас нь эрүүл болов уу гэдэгт би маш их гайхаад байна. Тэгээд С.Солонго гэдэг байцаагч руу ярьсан чинь “Манай дээр ирээгүй” гэж хариулсан” хэмээн ярилаа.

 

Одоогоор “Херо энтертаймент”-д захиалга өгч сурталчилгааны материалаа бэлдүүлсэн нэр дэвшигчдийг болон ажилчдыг ч дотогш оруулахгүй байгаа юм байна. Тус студээр 15-16 нэр дэвшигч болон улс төрийн 4-5 намын сурталчилгааны ажлаа хийлгэхээр захиалга өгөөд байгаа аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яанаа АН- бүтээсэн хийсэн гэнэ үү
2018-11-02
Soongo:
Яанаа энэ залууг яагаад оролдоод байдаг юм бэ дээ,хаана байгаа юм бол, гайгүй байлгүй дээ, амь насанд нь л халдахгүй бол боллоо шүү дээ, би бол энэ залууг дэмждэг шүү
2016-06-26
Bat:
Hero horchinguud
2016-06-26
Зочин:
elbegee bolon AN iin zasaglaliin ued irgen hun bi heleh ugee ilerhiilj bolohoorgui bolsiin bn l da. hoid solongosoos yalgaa yuv. AN iihanaas dandaa bolj butehgui hargis muu muuhai sedluud gardag. bolimoor yum iim archaagui argaar zaluchuda horiod bval ene ulsad chin hen hudulmurluj ulsaa hogjuulehiin. hujaa bolon gadniihnii erhsheeld oruulah eeljit arga uu
2016-06-26
Зочин:
Shudarga baij l daa jenko mash ikh ym khiisen shuu.9 r toirort ylnaa.
2016-06-26
Зочин:
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР.
2016-06-25
ZOCHIN:
MAL SHIG YMUUDAA, TOR IRGENEE SEHEEREH GESNIIG N BARIJ HORIOD L .......ENE CHINI ZUGEER L BIZNESS ......TER HUNIIG GUTGEVEL HUULI GEJ NEG YM BAIGAASHDEE.. LUIVARCHID ARGAGUIL MONGOOR TCAGDAAG ......OOSORLOH YMDAA
2016-06-25