“Торгоны зам” хөшөөнд 4 тэмээ нэмнэ
2016-06-25

 

Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр дэх хуучин танктай хөшөө байсан авто замын уулзварт “Торгоны зам” нэртэй жингийн таван тэмээ цувран алхаж яваа орон зайн баримал барьсан.

 

Энэхүү баримлыг нохойгоо дагуулсан морьтой хүн, жингийн есөн тэмээ цувран алхаж байгаагаар барималчид нэмж урлан байршуулж орчныг нь тохижуулж байна. Тохижилтын ажлын хүрээнд 120 м2 талбайд явган хүний хавтан суурилуулж, 300 м2 талбайг зүлэгжүүлэн, 80 шар хуайс, 2 хайлаас, 28 голтбор мод тарьж, шинээр 6 сандал, 6 хогийн сав, 3 чулуужсан мод байршуулж, хашлагыг нь будан бүрэн тохижилт хийнэ. Тэмээн жин бүхий цогцолбор баримлын өндөр нь  350, урт нь 520, өргөн нь  260 см хэмжээтэй  байх юм.

 

Ази Европын орнуудын зочид төлөөлөгчид явах замд байрлаж буй энэхүү цогцолбор нь Монгол орны соёл, нүүдэлчин ард түмний онцлогийг дэлхий нийтэд харуулах ач холбогдолтой. Жингийн цуваанд яваа тэмээдийг өөр өөрийн онцлог бүхий хөдөлгөөнөөр алхаж байгаагаар дүрслэх бөгөөд уран барималч Ё.Далх-Очир урлаж байгаа юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нийслэлийнхэн сайхан арга хэмжээ авч байна баяр хүргэе. Амжилт хүсэе
2016-06-26
mndmndmsn:
uzsen xunii xoshoo bosgoj baixaar ene n xamaagui iluu dee
2016-06-26
SARTAI:
MANAI ULSIIN HAAGUUR N TORGONII ZAM YVDAG BAISIIM BOLDOOOO...NETEES HARHAD HAA HAMAAGUI SHINJAANBOLON KAZAKIINIIN UMNUD NUTGAAR DAIRAAD BARUUN TIISHEE ZIGELDEG BAISIIN BISH UU..ZUGEER L JINGIIN TSUVAA GEHIIN BISH UU
2016-06-25
MAN:
ganz yamaa 2 nohoi nemeed hiichih huush
2016-06-25
ajiglaarai daa...:
deer minii mashind suuj yavsan ah ene temeenii hushuu saihan ni saihan ym gehdee baruun talaas orj irj bgaa hund baahan bugs haragdaad bdag ym daa hudlaa gevel haraarai gej bilee butsahdaa harsan estoi tiim evgui ym bilee naashaa erguuleed tavichihval sain bna shuu tegeed ch urd Ereenees baraa zuudug ue duusaj uursduu hiij buteej gadagshaa exportloh sanaag gargaj gadagshaa garch bgaagaar hiivel zugeer bna
2016-06-25
Зочин:
Үндэсний онцлогийг харуулсан сайхан уран бүтээл. Хотод иймэрхүү олон баримал байвал гоё доо
2016-06-25