Дэлхийд үнэлэгдсэн ЦОР ГАНЦ нэр дэвшигч
2016-06-26

 

Дөнгөж 29 насандаа физикийн ухааны доктор АНУ-д хамгаалсан, АНУ-ын Ливерморийн Үндэсний Хүрээлэнд судлаач, дэлхийд данстай Станфордын их сургуульд профессороор ажиллаж явсан дэлхийн хэмжээний эрдэмтэн эмэгтэй. Тэрээр 2009 онд Монголдоо буцан ирж, Стратегийн судалгааны хүрээлэнд Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Гадаад Харилцааны Сайдын зөвлөх, Гадаад яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Эрдэс Баялаг, Эрчим Хүчний Сайдын зөвлөх зэрэг олон хариуцлагатай ажил албыг хашиж явсан. “Азийн 21 залуу удирдагч”-ийн нэг.

 

Тэрбээр үндсэн ажлынхаа хажуугаар Америкт Төгсөгчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж, 2009 онд “Монголын Залуу Манлайлагчид Хөтөлбөр”-ийг санаачилагч гээд тооцоод баршгүй ажил, амьдралын арвин түүхтэй өнөө цагийн шилдэг эмэгтэй лидерүүдийн нэг Агваанлувсангийн Ундраа юм.  Ингээд  УИХ-ын сонгуулийн 67-р тойрогт  МАН-аас нэр дэвшигч А.Ундраагийн тухай таны мэдэхгүй илүү их мэдээллийг хүргэж байна.

 

 Баримт 1  А.Ундраа 1973 онд  Улаанбаатар хотод төрсөн. Нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Оюутан байхдаа гэр бүлээ зохиосон.

 

 Баримт 2 Тэрээр анх 6 настай сургуульд орж, 16-тай их сургуульд элсэж, 18-тай ээж болж, 21-тэй их сургуулиа төгсөж, 22-той магистраа хамгаалж, 23-тай Итали руу сургуульд явж, 24-тэй дахин магистр хамгаалж, 25-тай АНУ руу докторт яваад 29 насандаа доктороо хамгаалж байв. Мөн 14-тэй байхдаа БНМАУ-ын Сайд нарын зѳвлѳлийн тогтоолоор Монголын сурагчдын онцгой авьяасыг эрт илрүүлэн эрчимтэй хѳгжүүлэх зорилгоор байгуулагдсан МУИС-ийн дэргэдэх Физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид шалгаран сонгогдож тэтгэлэгтэй суралцсан, 22-той магистр хамгаалахдаа бас л Монголын анхны магиструудын нэг болсон зэрэг он цагийн сонирхолтой  түүхүүдтэй.

 

 Баримт 3 

 

Ажилласан байдал: 1997-1998 МУИС-д  Физик математикийн тэнхимд  Багш, 

 

2002-2004 онд АНУ-ын Эрчим хүчний яамны харьяа Ливерморийн Үндэсний хүрээлэнд судлаач

 

2008-2010 онд АНУ-ын Станфордын их сургуулийн Олон Улсын Аюулгүй байдал хамтын ажиллагааны төв, Станфордын их сургуулийн Олон Улсын бодлого судлалын тэнхимд багш 

 

2009-2010 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд Эрдэмтэн нарийн бичгийн дарга 

 

2010-2011 онд Гадаад хэргийн яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд

 

2012 онд Эрдэс Баялаг Эрчим Хүчний сайдын зѳвлѳх

 

2014 оноос одоог хүртэл МАН-ын дэргэдэх Стратеги Академийн захирлаар тус тус ажиллаж байна.

 

 

Баримт 4 Түүний бага нас  Налайхын уурхайчны тосгонд өнгөрсөн. Налайхын уурхайчины гэр бүлд өссөн тэрээр  хар багаасаа физик, математикаар “өвчилсөн” айлын том охин өдгөө хэдийнфизикийн салбарын Монголын ганц “сувд”.

 

Баримт 5  Тэрбээр чөлөөт цагаараа байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах дуртай.

 

Баримт 6  Мөн А.Ундраа яруу найрагт дуртай. Шүлгийн ном их уншдаг. Тэрээр нэг номоо их олон дахин уншдаг аж. Дуртай номоо эргээд уншихаар дахиад нэг өөр ертөнц шинээр нээж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг гэнэ. Мөн найз Нарангийнхаа дуунуудыг сонсох дуртай. 

 

 

Баримт 7   Тэрбээр эх орноосоо хол байхдаа Монголынхоо байгаль хөдөе нутаг айраг их санадаг.

 

Баримт 8  Тэр маш нээлттэй хүн. Хүмүүс түүнтэй ярьж суухаараа нарийн нандин зүйлсээ хүртэл ярьдаг.

 

Баримт 9  Залуучуудтай ойр байдгаасаа амьдралынхаа  эрч хүч олж авдаг байх. Мөн "Та миний үлгэр дууриал авдаг хүн шүү" гэж хэлэхэд их урам авдаг. Зөвлөгөө авъя гэж ирэхэд нь зөвлөгөө өгч, түүнийг маань ажил амьдралдаа тусгаад амжилттай явахад нь бүр ч их урамшдаг.

 

Баримт 10  Аав ээж нь түүнийг  эзэн хичээвэл заяа хичээнэ өөдлөх хүн санаж сэрэх, уруудах хүн унтах идэх гэж сургадаг байжээ. Тэрээр "Зорилго тодорхой байх нь амжилтын үндэс" гэж хэлэх дуртай.

 

Баримт 11  Ажлаагүй үедээ кино үзээд суучихдаг. Киноны улаан хорхойтон. Нэг киног 40-50 удаа үзсэн удаа бий. Киног давтаж үзэх бүртээ анализ хийж үздэг. 

 

Баримт 12  Тэрбээр залуучуудыг өөрийгөө бага залуу гэж гололгүй зорилго тэмүүлэлтэй, аливаа ажилд манлайлж байгаасай гэж хүсдэг.

 

Баримт 13  Маш хурдан хоол хийж чаддаг. Хамгийн сайнаар, хамгийн хурднаар цуйван хийх аргуудыг байнга туршиж эрэлхийлж явдаг. Бэлэн гурил ашиглахгүй бүх материалаа шинээр нь бэлдэж хийдэг.

 

Баримт 14   Тэрбээр сувдаар гоёх дуртай. Мөн алчуур болон үнэртэй усанд нүдээ унагаадаг.

 

Баримт 15  А.Ундраа УИХ-ын сонгуулийн 67-р тойрогт  МАН-аас нэр дэвшиж байна.

 

 

Баримт 16  Тэрээр 2002-2007 онд АНУ-ын Эрчим хүчний яамны харьяа Ливерморийн Үндэсний Хүрээлэн буюу АНУ-ын лазерийн гол лабораторид судлаачаар ажиллаж, судалгааны баг удирдан АНУ-ын Эрчим хүчний яамны "Онц тэргүүний судалгааны шагнал" хүртэж байв.

 

Баримт 17  Мөн судалгааны ажил хийх хугацаандаа олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд 60 гаруй бүтээл хэвлүүлсэн нь олон улсын тэргүүлэх зэргийн сургуулиудын дунджаас 2-3 дахин ихдээ орно.

 

Баримт 18  Түүнчлэн Америк, Орос, Хятад, Япон, Норвеги, Чех, Гуатемала, Щвейцарь зэрэг орнуудад уригдан илтгэл лекц уншдаг байв.

 

Баримт 19  Тэрбээр 3500 орчим ном бүхий номын сантай. Физикийн сурах бичгүүд гэхэд л асар олноороо бий. 

 

 

Баримт 20 С.Оюун гишүүний хамт 2012 онд Олон Улсын Эмэгтэй Удирдагчдын Форум (International Women Leaders Forum)-ыг зохион байгуулах санаачилгыг гаргаж, Улаанбаатар хотноо дэлхийн олон орны 100 гаруй шилдэг эмэгтэй лидер хуран цугларсан чуулга уулзалтыг зохион байгуулж АНУ-ын Тѳрийн нарийн бичгийн дарга Хатагтай Хиллари Клинтон ирж хүндэтгэлийн үг хэлж байв.

 

Баримт 21  Түүнчлэн Эмэгтэй Захирлуудын Нийгэмлэг (Women Corporate Directors) хэмээх дэлхийн томоохон байгууллагын Монгол дахь салбарыг жилийн өмнө байгуулан ажиллаж байна. 3500 орчим гишүүнтэй, 70-80 салбартай, нийт 8.5 их наяд долларын хөрөнгийг хянадаг эмэгтэйчүүдийг багтаасан маш том байгууллага байдаг.

 

Баримт 22 УИХ-ын сонгуулийн 67-р тойрогт нэр дэвшиж буй Агваанлувсангийн Ундрааг Баянгол дүүргийн 1,2,3,4,20–р хорооны иргэд дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна.

 

Баримт 23    Түүний тухай ХЭН, ЮУ  хэлэв?  
 

 

 

Ш.Адъяамаа

Эх сурвалж: МАН-ын сонгуулийн төв штаб

Shuud.mn
Сонин хачин
Nyra:
I want the world to know a great man that is well known as Dr. Zabaza ,he has the perfect solution to relationship issues and marriage problems. The main reason why I went to Dr. Zabaza was for solution on how i can get my husband back because in recent times I have read some testimonies on the internet which some people has written about Dr. Zabaza and I was so pleased and I decided to seek for assistance from him on his Email ( drzabazaspellhome@gmail.com ) Which he did a perfect job by casting a spell on my husband which made him to come back to me and beg for forgiveness. I will no stop publishing his name on the net because of the good work he is doing. I will drop his contact for the usefulness of those that needs his help. His Email is DRZABAZASPELLHOME@GMAIL.COM You can contact him today and get your problem solved. Call/WhatsApp number: +1 (548) 457-0555 https://drogunzabazaspellherbalhome.wordpress.com
2023-02-18
zochin:
aav n yaach argagui chytad Selenge aimagt amidardag nogoochin ,ene avgau yg chujaa charaitai, charin iim ondorlogt chursen um bol!!!
2020-08-13
Zochin:
Gaigui yum u gej bodson chini gai tarij medeh avgai baij!
2016-06-27
Tsomiin hog hayagdal bylahiig eserguutsej bna:
Mongoliig ATOM-n hog hayagdal bulah delhiin hogiin aguulah bolgoh gej ih yarisan iim huniig hichneen bolovsroltoi bsan ch songoh erh ni bidend irlee
2016-06-26
zocnin:
bolowsroltoi cnadaltai hyn mongoliin tord garcn uls ornoo udirdwal deer demjiji bna .
2016-06-26
иргэн:
Нэгч гэсэн юм юм үзсэн эхнэр болж хүүхэд гаргсан, ном ушшиж зэрэг ахисан, сайдын зөьлөх болж Төрд ажилласан чадвартай эмэгтэй гарвал Монглд бидэнд л хэрэтэй
2016-06-26
Зочин:
О.Чулуунбат агсантай нийлээд Монголд Японы цэмийн хаягдал булшилж МАН-д мэнгэ эгье гээд 2010-2011 онд шуугиулаад байсан Ундраа хэмээх урд зvгийн энэ эмэгтэйг сонгохгvй
2016-06-26
Зочин:
Óíäðàà äýìèé äýý, ñ¿ðòýé íýýëò ýíý òýð áàéõã¿é òýãýýä ë õÿëáàð àðãààð àìüäðàõ ãýæ ÌÀÍ-ûã ñîíãîæ áàéãàà áèç, õàìò ñóð÷ áàéëàà, õÿëáàð àðãààð àìüäðàõ õ¿ñëýý ãýæ,
2016-06-26