Хоёр алхам урагшлах уу, нэг алхам хойшлох уу?
2016-06-27

 

Аливаа зүйлийг хийхийн тулд нис. Нисч чадахгүй бол гүй. Гүйж чадахгүй бол алх. Эцэст нь мөлхсөн ч хамаагүй ямагт урагшаа тэмүүл” гэж  агуу уран илтгэгч, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг цогтой тэмцэгч, иргэний эрхийн төлөөх гарамгай зүтгэлтэн Мартин Лютер Кинг хэлсэн нь бий.

 

Ямар ч зорилгогүй амьдардаг хүмүүс их мөрний усанд хөвөн одох өчүүхэн зомгол мэт. Амьдрал гэдэг ямагт урагш тэмүүлж, өөдөлж өгсөж, боловсрохын нэр. Тиймээс хүн бүхэн урагшаа тэмүүлж амьдардаг. Тэгвэл хот, дүүрэг, улс ялгаагүй урагшаагаа л зүтгэх ёстой.

 

Урагшлах уу, ухрах уу. Аль замаар нь алхмаар байна вэ. Энэ асуултад иргэд эргэлзэхгүйгээр урагшлах замыг л сонгоно. Мэдээж хэн ч ухарч, хойшилж, урьдын муу муухайтайгаа зууралдахыг хүсэх билээ.

 

Нэгэн жишээ


Урьд нь  би Хан-Уул дүүргийн гэр хороололд амьдардаг байлаа. Тэр үед хэдэн сар жилээр хогоо ачихгүй удах тохиолдол их.  Ухамсар муутай иргэд нь үнс, нурмаа гудамжинд гаргаад асгачихна.Өвөлдөө угаадсан дээр нь халтирч унаад бэртэх үе ч гарнаХавар нь угаасан үс үнсэнд дарагдаад ажилдаа очдог байв. 

 

Харин сүүлийн найман жилд дүүргийн маань G хороолол өдрөөс өдөрт өнгө засч, гэр хороололд амьдрах орчин улам бүр сайжирч байна. Гэр хороололд амьдардаг гэж хэлэхээсээ би ичихээ больсон. Ядахнаа л хашаа, гудамжны булан тохой дахь хур хог алга болж, хулгай, дээрмийн тоо буурсныг онцлууштай. Энэ бол дэвшил.  Улс орон ухарч биш урагшилж байгаагийн нэгэн жишээ.

 

Нэгэн жишээ


Урин дулаан болохоор нийслэлчүүд тэр чигтээ Туул голоо бараадан сэрүүцэх нь  бий. Өмнө нь Туул голд хивсээ аваачаад угаачихдаг, голын усанд машинаа угаах нь хэвийн үзэгдэл байв. Уусан идсэн, ундаа шилний лааз, хог цаасны тухай бүр ч ярилтгүй.  Харин өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлсэн олон ажлын үр дүнд Хатан Туул мяралзан долгионтон урсч байна. Нийслэлийнхний амралт жуучлалын бүс болгосон Туул голын эрэг дагуух хур хог алга болж, иргэдийн тархин дахь “хур” хог ч бас үгүй болж байна.  Цаашдаа нийслэлийн аялал жуучлал, амралт зугаалгын гол бүс болон хөгжинө гэдэгт итгэдэг.

 

Нэгэн жишээ


Урьд нь дүүргээсээ үйлчилгээ авахад үнэхээр хүндрэлтэй байлаа. Өдөржин дугаарлаж, ажлаа таслах үе ч олон. Харин өнөөдөр бид дүүргийнхээ үйлчилгээг хорооноосоо, дүүргийнхээ нэг цонхны үйлчилгээнээс эсвэл бүр нийслэлийн бараг бүх үйчлчилгээг Мишээл дэх Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээнээс нэг дороос авдаг болсон. Энэ нь иргэн бидний цагийг хэмнэхээс гадна эдийн засгийг ч хэмнэх болсон билээ.

 

 Нэгэн жишээ


Хан-Уул дүүрэгт хамгийн олон аж ахуйн нэгж, үйлдвэр байрладаг. Тэр утгаараа зарим хайрга, дайрганы карьерын тоосжилт, жижиг дунд үйлдвэрүүд  хаягдлаа Туул гол руу хаяж, олон тооны загас үхэж байсан явдал одоогоос найм, есөн жилийн өмнө гарч байсан. Харин аж ахуйн нэгжүүдтэй сүүлийн жилүүдэд Засаг даргын Тамгын газраас хатуу шаардлага тавьж ажилласны хүчинд шөнө оройн цагаар Туул гол дээр очиж хог хаях, Туулын ойр орчимоос хайрга, шороо ухах явдал байхгүй болсон. Энэ бол  өнгөрсөн найман жилийн үр дүн.

 

Эцэст нь иргэд, сонгогчдоос дахин асуухад ингээд урагшлах уу, эсвэл ухрах уу.  Хан-Уул дүүрэг гэхэд хөгжлийн хамгийн эмзэг хийгээд чухал үе дээрээ явж байгаа билээ. Тиймээс энэ дүүргийн иргэд, сонгогчдоос дахин асуухад ингээд урагшлах уу, эсвэл ухрах уу.  Хэрвээ сайхан амьдармаар байгаа бол алхам ч ухарч үл болно.

 

Д.Батсайхан

24tsag.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mongoloo gesen olon olon zaluusiin halun setgeleer tuul gol maan onoodriin tuvshind myaralzaad myalzalzaaad han uuliin hajuugar ursaj bn uu daaa
2016-06-27
Зочин:
Mongoloo gesen olon olon zaluusiin halun setgeleer tuul gol maan onoodriin tuvshind myaralzaad myalzalzaaad han uuliin hajuugar ursaj bn uu daaa
2016-06-27
Зочин:
Han-Uul duurgiin zasag darga Ganhuyag moriin hotolbortoo tusgan edgeer zuilsiig hiisen gej ooroo arai yariad yavaa yum bish bizdee
2016-06-27
Зочин:
hoishoo alhdag hun bdag yumu. ochigdor tuuh bolj uldeh ch margaash bid guihguich alhah l bolno
2016-06-27
Zaas:
Hol ochij hutsatsgaa hogiin teneguud mine um hiisen uguig m meddeg setgehui n eruul humuus medeed songochihno
2016-06-27
Зочин:
ene huniig hasaacheee CEX!!
2016-06-27
бтгий худлаа яри:
чамайг манай хороо дургуй юм байна лээ чамд лав л ихэнх нь үгүй гэж байна лээ
2016-06-27
Зочин:
Энэ Ганхуяг гэгч хууль зөрчөө байгаа гэсэн яагаад нэрийг нь татуулахгүй байгаа юм бээ????
2016-06-27